Улс төрийн мэдээ

Р.Сэддорж, О.Амгаланбаатар нар сонгуулиа бодож, сонсголыг үл тоов

Ашигт малтмалын лиценз олгосон, шилжүүлсэн асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох асуудлыг хэлэлцэж буй. Энэ хүрээнд 24 гэрчийг дуудсан.

Үүнээс Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нарыг дуудсан ч ирээгүй байна.

Бусад гэрчүүдийн хувьд:

  • Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ирсэн
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Лхагвадоржийг төлөөллөөд Я.Мөрөн, н.Дэлгэрдалай нар ирсэн
  • Дундговь аймгийн Засаг даргаар 2016-2020 оны хооронд ажиллаж байсан О.Бат-Эрдэнэ ирсэн
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг төлөөлөн Ц.Амартөгс, Э.Ганхуяг нар ирсэн
  • Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2018 онд жиллаж байсан С.Гансэлэм өвчний улмаас оролцох боломжгүй хүсэлтээ ирүүлсэн
  • Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатарыг төлөөлөн Ш.Эрдэнэбат, М.Мэндбаяр нар иржээ
  • Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн Т.Очирсүрэнтэй хамт тус тус ирсэн байна.

Өмнөговь, Говь-Алтай бол сэдвийн хүрээнд хамгийн анхаарал татах, Засаг дарга нар нь өөрсдийн биеэр ирж, мэдээлэл өгөх шаардлагатай аймгууд мөн.

Харин Р.Сэддорж, О.Амгаланбаатар нар өдгөө 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй.

Сонгуулийн өмнө сонсголд оролцож, элдэв тайлбар мэдүүлэг өгөх нь сөрөг пиар бэлдэх эрсдэлтэй хэмээн тэд тооцсон байж болох юм. Гэвч УИХ-аас зохион байгуулж буй энэ сонсгол чухал ач холбогдолтой. Лав Р.Сэддорж, О.Амгаланбаатар нар сонгуулиа бодож, сонсголыг ийн үл тоов.

Г.САНСАРМАА


Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь өдрийн мэдээллийг нэг дороос багцлан хүргэж буй. Шинэ тутам шинэчлэгдэж буй тус контенттой ЭНД ДАРЖ танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-30 12:57

ИРЭЭГҮЙ ХОЁР МАШ УХААЛАГ ЮМ ОЙЛГОДОГ ЗАЛУУЧУУД БАЙНА ЭНЭ ТАВИЛТ МУУТАЙ УР ЧАДВАРГҮЙ ЖҮЖГИЙГ ҮЗДЭГ ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ БОЛСОН БЫСДА

Зочин
Зочин
2024-05-30 13:12
Reply to  Зочин

Энэ зочин ч НүҮРСЧИН бна доо !

Зочин
Зочин
2024-05-30 19:19

Ene lalruudaas neg udur buudah l bolno uidaag chin garganaa

Холбоотой мэдээ

Back to top button