УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ VI сарын 1-нд эцэслэнэ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулж дуусгав. 

Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш тав хоногийн дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэж өгсөн юм. 

Нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авах хуульд заасан хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор СЕХ нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаатай байдаг.

Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдэх аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button