УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Монгол болон Беларусь улсын Ерөнхийлөгч нар юу ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад айлчилж буй мэдээллийг нэг дороос хүргэж байна.


Шууд дамжуулалт:

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа дууссаны дараа хоёр тал мэдээлэл хийлээ.

НЭМЭЛТ: 13.40 цаг

-А.Лукашенко: Монголчуудын зарим нь биднийг сөргөөр харж, дайсан мэт хүлээж авч буйд харамсаж байна-

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко үг хэллээ.

Тэрбээр, "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Эрхэм хүндэт Монголын анд нөхөд өө. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Монголд зочлохыг урьсан та бүхэнд талархаж, халуун дотно угтан авч буйд ихээхэн баяртай байна.

Мөнх хөх тэнгэрийн орны ард түмний зочломтгой зан, байгалийн үзэсгэлэн гоо нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Сайн хүн хур бороо авчирдаг гэдэг, бид ч мөн хур бороо авчирч, өнөөдрийн хэлэлцээрийг амжилттай зохион байгууллаа.

Танай оронд хийж буй энэхүү төрийн дээд айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анхных юм. Тэрхүү айлчлалд миний бие парламентын гишүүн байхдаа оролцож байв.

Монгол, Беларусийн аль аль нь томоохон орнуудтай хөрш бөгөөд ойр дотно олон анд нөхөдтэй. Тиймээс Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг. Бид ч бас далайд гарцгүй, хоёр орны дунд байрладаг онцлогтой. Тийм ч учраас та бүгдийн хэрэгжүүлж буй бодлого ойр, дотно санагддаг.

Манай хоёр улсын хооронд ямар нэг асуудал, үл ойлголцол байхгүйг би бат итгэлтэй хэлэхийг хүсэж байна.

Өргөн хүрээнд хамтран ажиллах чин сэтгэл, эрмэлзлийг маань энд хүрэлцэн ирсэн Беларусийн төлөөлөл илтгэн харуулна. Танай улс сайн сайхнаар дэвшиж, орчин үеийн өнгө төрхтэй хөгжиж байгааг харахад таатай байна. 30 гаруй жилийн өмнө Монголд зочилж ирсэн хүний хувьд харьцуулж харлаа. Тухайн үеийн хөх тэнгэр, газар шороо хэвээр үлджээ.

Бид яриа хэлэлцээний үеэр хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Албан ёсны хэлэлцээрийн үеэр ойрын хугацаанд 3-4 хамтарсан төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нь Монгол Улсын алсын хараа, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг зорилго, зорилтод бүрэн нийцэх юм. Уул уурхай, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн тэдгээрийг ажиллуулах боловсон хүчнийг Беларусьд бэлтгэх боломжтой. Үүн дээр Монголын талаас тодорхой хариулт авснаа хэлэхийг хүсэж байна.

Манай улсад үйлдвэрлэдэг уул уурхай, газар тариаланийн тоног төхөөрөмжийг ашиглах монгол залуусыг бэлтгэхэд бид бэлэн байна. Беларусь урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хүсэж буй бөгөөд санхүүжилтийн хөнгөлөлттэй арга хэрэгслийг ашиглахад бэлэн байна.

Миний айлчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн дурдаж байгааг харсан. Зарим нь эерэгээр, зарим нь сөргөөр мэдээлж байна. Бид ямар нэгэн ашиг хайж энэ улсад ирээгүй юм. Бид энэ асуудлаар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал солилцсон.

Бидний гадаад худалдаа тийм ч их хэмжээнд биш байна. Иймд аль аль талд харилцан ашигтайгаар хөгжүүлэх нь зүйтэй. Хэрэв Монгол Улс Беларусийн техник технологийг сонирхвол бид туслахад бэлэн байна. Та бүхэн шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай хамтран барьсан. Бид ч мөн энэ чиглэлд хамтран ажиллах, өрсөлдөхүйц боломжтой гэдгээ харуулж чадна.

Бид дэлхий дахинд хөгжлөөр танигдсан БНХАУ, Японтой ижил хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Бид ашиг хонжоо хараагүй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хүсэж байна. Манайхаас нийлүүлэх тоног төхөөрөмж та бүхэнд нийцвэл улам өргөжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдье.

Монголын ард иргэд Беларусийн хүнсний бүтээгдэхүүнийг сайн мэднэ. Бид бараа бүтээгдэхүний нийлүүлэлт, нэр төрлийг нэммээр байна. Худалдааны тусгай төв нээх боломжтой. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээ байгуулах Монголын эрмэлзлийг Беларусийн тал дэмжиж болно. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголоос экспортын зам нээнэ. Үүнд онцгой анхаарал хандуулах цаг ирсэн гэж үзэж байна.

Ерөнхийлөгч өө, та бүхний сөрөг хүчинд ч мөн мэдээлэл өгөхийг хүсэж байна. Евразийн эдийн засгийн холбоо бол бидний сөргөлдөгч биш юм. Бид нэг бүс нутагт оршдог улсууд. Хэрвээ энэ бүс нутгийн оронтой муу харилцаатай байвал аль ч улс орон хамтарч ажиллахыг хүсэхгүй. Ийм байдлаар байр сууриа илэрхийлж буйдаа хүлцэл өчье.

Бид Монголын арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг авахдаа ихэд таатай байх болно. Нийслэл Минск хотод нэрийн барааны дэлгүүрүүд нээх чиглэлд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Хүссэн газраа дэлгүүр нээж болно. Эдийн засгаас гадна шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, соёл, хэвлэл мэдээлэл, спорт, аялал жуулчалын салбарын тухайд ч ярилцсан. Аюулгүй байдал, хууль сахиулах, онцгой байдлын салбарт ч хамтран ажиллах сонирхол бидэнд байна.

Танай улс бол их хэмжээний баялагтай орон. Зарим баялгийг ердөө “Байгаа” гэсэн төсөөлөлтэй л суугаа. Иймд эдгээр байгалийн баялгийг хамгаалах хүчтэй байх ёстой. Манай оронд та бүхний холбогдох албан тушаалтнууд ирж, бидэнд юу байгааг сонирхоорой.

Өнөөдөр 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэ цаг мөчид бизнесийн форум зохион байгуулагдаж байгаа. 200 гаруй ААН Беларусийн талаас оролцож, 15 гэрээ, эрх зүйн баримт бичиг байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь бидний хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна.

Түүнчлэн гарын үсэг зурсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ болон 2024, 2026 онд хамтран ажиллах замын зураглалыг онцолмоор байна. Энэхүү айлчлалыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн бүх албаны хүмүүст талархъя.

Монгол Улсын хувьд нэн чухал УИХ-ын сонгуулийн өмнө энэхүү айлчлал болж буй онцлогтой. Амжилт хүсье. Сайн сайхан хөгжил цэцэглэлтийг ерөөе.

Ерөнхийлөгч танд халуун дотно, найрсгаар энэхүү уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулж, энэхүү айлчлалын талаар нэг асуудлыг тодорхой болгохыг хүсэж байна.

Монгол Улсын иргэдийн зарим хэсэг нь Беларусиас нийлүүлж буй тоног төхөөрөмжийг сөргөөр хүлээж авсан. Учир нь ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаатай энэ бүхнийг холбож байна.

Би Монгол Улсын түүх, Чингис хааныг судалж үзсэн. Тэр хүн Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Өөрийн анд нөхөр, ард иргэдээ яаж хамгаалж, хэдэн мянгаар амь үрэгдсэн дайчдадаа хэрхэн анхаарч байсныг мэднэ. Монголын цэргийг хэн нэгэн гомдоосон, үл хүндэтгэсэн бол тэр нөхцөл байдлыг Орос, Украинтай дүйцүүлж болох юм.

АНУ тэргүүтэй барууны орнууд ЗХУ-ыг тарж бутрахыг хүсэж байсан. Тухайн үед ЗХУ-тай хамтын ажиллагаа сайхан өргөжиж байсан. Үүнийг хүн бүр мэддэг ч өдгөө дурдахгүй байна.

ЗХУ бутарсны дараа бид АНУ болон барууны орнуудтай сайхан хамтарч ажиллаж байсан. Тухайн үед барууны хүчин, НАТО-гоос ОХУ болон Беларусийн хилд хэзээ ч ойртохгүй гэж амласан. Хилд ойртвол бидэнд болон ОХУ-д шууд заналхийлнэ. Гэвч энх тайвныг эрхэмлэсэн үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ эхлүүлсэн нь Украин юм. Бидний эсрэг нүүр буруулсан. Бид эзлэн түрэмгийлээгүй, зөвхөн газар нутгаа л хамгаалсан. Чингис хаан ч өөрийн газар нутгийг хамгаалж байсан. Харин өнөөдөр Украин улс өмнөх зууны адил хүмүүсийг амьдаар нь шатааж эхэлсэн. Отец хотод олон хүнийн амьдаар нь шатааж хөнөөсөн. Үүнтэй зэрэгцэн
Путин өөрсдийн ард иргэдээ хамгаалахаар хөдөлсөн.

Би энэ бүгдийн түүхэн гэрч. Намайг зохицуулагч гэж ярьдаг. Би хоёр талыг энхийн хэлэлцээрт ороосой гэж хүсдэг. Чингис хааны үе бол агуу түүх юм.
Манай талаас Украинд асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх хэд хэдэн гарц санал болгосон. Уг нь үр дүнд хүрсэн бол цэргийн ажиллагаа зогсох байлаа. Гэвч барууны орнууд Украинд очиж, энх тайвныг сонгох хэрэггүй гэсэн. Украинд одоо дайтах хүн байхгүй, зэвсэггүй. Оросууд ч энэ дайныг огт хүсэхгүй байгаа.

Яагаад энхийн хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байна вэ. АНУ бол ОХУ-ыг дайтаж, хүч сулруулахыг эрмэлзэж байгаа. Ийм л зарчимтай. Тиймээс монголчууд та бүхэн эдгээрийг ойлгоосой гэж хүсэж байна. Барууны хэвлэл мэдээллээс бэлтгэж буй бүхнийг та бүхэн тунгааж үзээрэй.

Хүсвэл манай улсад зочлоорой. Өөрсдийн нүдээр хараарай. Бодит байдлыг харж, дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна. Бид ОХУ-тай холбоотон. Бид хамтарсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай хамгийн ойр анд нөхөр бол тэд.  Бүхий л эрх зүйн баримт бичгийг үндэслэн ямагт Оросын талд байх болно. АНУ тэргүүтэй орнууд юу ч гэсэн, бид энх тайван тогтоосой гэсэн эрмэлзлийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс аливаа мэдээллийг судлан тунгаана гэж итгэж байна. Нэмэлтээр мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн нэг талыг барьж, биднийг дайсан мэт харуулж байгаад гүнээ харамсаж байна. Бидний хамтын ажиллагаа их гүрнүүдийн ижил түвшинд хөгжих бүрэн бололцоотой юм. Амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 13.30 цаг

-У.Хүрэлсүх: Үнээний ферм болон ХАА-н тоног төхөөрөмжийн засварын хамтарсан төв байгуулна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, энд хуран цугласан зочид оо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Беларусь Улсын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлсэн түүхэн айлчлал болж байна. Монгол-Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоож байсан хэдий ч, манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөл түүнээс олон жилийн түүхтэй. Беларусь улс манай улсын 20-р зууны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байсан. Үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудыг барьж болон Эрдэнэт, Налайх, Дархан, гарын гол зэрэг хотуудыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг онцлон тэмдэглэе. Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг Монгол Улс байсан.

Энэхүү айлчлалаар харилцан ашигтай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар бид ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Мөн Монгол-Беларусь хоёр улс 2024-2026 оны хооронд

  • хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа,
  • боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • жолооны үнэмлэхийн харилцан зөвшөөрөх, солилцох тухай баримт бичигт,
  • ҮАБЗ, ХЗДХ-ийн яам, ХХААХҮЯ, БОАЖЯ, БШУЯ, ШУ-ны академи, Оюуны өмчийн газар зэрэг хоёр улсын холбогдох байгууллагуудын хооронд хамтран ажиллах тухай 10 гаруй бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны баялаг түүхийг үргэлжлүүлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээний хамтарсан төв байгуулах, үнээний хамтарсан ферм байгуулах, шилмэл үүлдэрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Манай хоёр орон БШУ-ны хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөгжлүүлэх нь зүйлтэй гэж үзлээ. Беларусь Улсын эрдэмтдийг манай улсын археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцуулах болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, "Тэрбум мод" хөдөлгөөний зорилтуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

Энэ үеэр талууд бизнес форум зохион байгуулж, худалдаа, эдийн засаг хамтран ажиллах яриа хэлэлцээр хийж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бизнес уулзалтын үеэр ААН-үүд 15 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч А.Г.Лукашенко таныг болон зочид төлөөлөгчдийг мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан зочлохыг урьж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.30 цаг

-Хоёр улсын төрийн тэргүүн хэлэлцээ хийлээ-

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Дараа нь Төрийн ордонд Д.Сүхбаатар танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.


ЭХЛЭЛ: 11.00 цаг

-Фото: Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког угтах ёслол боллоо-

Шууд дамжуулалт:

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийхээр уржигдар /2024.06.01/ хүрэлцэн ирсэн билээ.

Өнөөдөр түүнийг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болсныг фото сурвалжилгаар хүргэж байна.

Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Лайв дамжуулалт, гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Сурвалжилсан сэтгүүлч: Д.Мөнхбат

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-06-03 13:04

Төрийн айлчл�##� гэдэг �##�ь ч улсад маш хүндтэй айлчл�##� байдаг. Энэ удаад ч Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулдаг, ардчилсан улс гэдгээ харуулсан, хамтын ажиллагааны олон т�##�ыг хамарсан тийм л төрийн өргөн хүрээтэй томоохон айлчл�##� болж байна. Гэтэл яагаад улсын тэргүүн байсан, одоо бол маш олон гэмт хэргүүдийг нь ш�##�гах үүднээс хууль хян�##�тын байгууллагууд дуудаад ирэхгүй зугтаад байгаа Ц.Элбэгдорж гэгч этгээд яахаараа төрийн айлчллаар хүрэлцэн ирсэн, ард түмэн нь сан�##�аараа сонгосон бүрэн эрхт тусгаар улсын хууль ёсны ерөнхийлөгчийг олон улсын ямар ч хуулийн шийдвэр гараагүй байхад баривчил гэж хилийн чанадаас өдөв?

Зочин
Зочин
2024-06-03 23:32
Reply to  ЗОЧИН

Чингисийн байгуулсан хэт их гүрнээс түүхэн он цагийн туршид 30 орчим улс гүрэн тасран тусгаар тогтносон юмшүү дээ, энэ бол зүй тогтолт үйл явц, түүний үр дагаварт өнөөдрийн Монгол орон өөрийн уугуул газар нутгаа ч бүрэн эзэмшиж чадахгүй, түүний зөвхөн голо мтыг л сахиж сууна.
Х|Х-ХХ зууны зааг үеийн их зэвсэгт тэмцлийн үр дүнд бүрэлдэн тогтсон Зөвлөлтийн хэт их гүрэн 1991 онд задран унахад 15 улс тусгаар тогтнолоо зарлассан. Харин түүнийг эргэн сэргээх нь хэзээ ч бүтэхгүй, түүхийн хүрд буцаж эргэдэггүйг ойлгох ухаан КГБ-чин Путин та хоёрт жаахан дутаад байгаа юм шиг ээ !
Чи Чингисийг их судладаг хүн гэнэ, эрх биш энийг ойл гомоор юмаа.
Орос "голомтондоо" л үлдэх тавилантай, чи үүнийг хайртай х�##�зан чөтгөртөө хэлж өгвөл их сайн даа !

Зочин
Зочин
2024-06-03 16:11
Reply to  ЗОЧИН

МОНГОЛД ХАА-Н ТЕХНИК НИЙЛҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР ЭНЭ ХӨГШИН ДАРАНГУЙЛАГЧ ХУЛГАР ЖЕНКО 2 ХУЙВАЛДАЖ УЛСААСАА ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ХАРИЛЦАН УГААСАН БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин
2024-06-03 13:42

цэ

Зочин
Зочин
2024-06-03 13:44

Төрийн ордонд бүү хэл өөрийнхөө гэрт ч монгол хүн нуруу үүрэхийг цээрлэдэг юм шүү ЭНХ-АМГАЛАН сайд аа

Зочин
Зочин
2024-06-03 20:21
Reply to  Зочин

Хужа хүн үүрдэг биз.

зочин
зочин
2024-06-03 14:54

Өөрийн толгойтой, энэ цагийн Беларусийнринхэнэ удирдагч........

Минск хотод сургууль төгсөгч
Минск хотод сургууль төгсөгч
2024-06-03 16:28

Эрхэм хүндэт Лукашенко танд баяр хүргэж амжилт хүсье. Лукашенко та бол эх орноо маш зөв удирдаж байгаа. Манай монгол улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаад т�##�архаж байна. Мөн та орос украйн хоёрын дайны т�##�аар маш зөв мэдээллийг манай монголын хөлдүү толгойтой тэнэгүүдэд өгсөн баярл�##�аа. Зеленский тэнэг амкрик болон НАТО-гийг гар хөл болсноос энэ дайн эхэлсэн нь үнэн шүү дээ. Угаасаа украйны нутаг дээр нэгч украйн хүн үлдээгүй үед энэ дайн дуусна. Иймд наад зеленскийгээ садам хусейн шиг болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-06-03 17:08

Тавтай морил

Зочин
Зочин
2024-06-03 17:19

�######�аач ээ

Гүй
Гүй
2024-06-03 21:13

Эзэн хаанд ёслож, эсёслож зураг бнуу
Нагөө хувхай орос шиг

Зочин
Зочин
2024-06-04 00:26

Ямар гоё юм бэ. Лузашенко таныг би танихгүй ч гэсэн хүндэтгэдэг. Манай аайрсар эх оронд тавтай морил

Зочин
Зочин
2024-06-04 00:27

Найрсаг

Холбоотой мэдээ

Back to top button