УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Бичиг үсэггүй иргэнд туслалцаа үзүүлсэн"

Цахим орчинд "УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн тойрогт санал өгч буй иргэний бүхээгт хэсгийн ажилтан очиж зогсоод сонголтод нь халдаж байна" гэх утгатай зураг тархаад байна.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад, "Тухайн иргэн бичиг үсэггүй байсан бөгөөд туслалцаа хүсэж, өөрөө ажиглагч нарт хандсан байна. Гэтэл зургийг нь дарж, цахим орчинд ташаа мэдээлэлтэйгээр түгээжээ" хэмээлээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн

  • 66.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно.
  • 3.1.5. "итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
  • 66.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй.

Иймд тус хуулийн заалтийн дагуу саналаа өгсөн гэх мэдээлэл байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button