АНУ Украины руу шинээр $2.3 тэрбумын зэвсэг илгээнэ

АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Лойд Остин мягмар гарагт /2024.07.02/ тун удахгүй Украин руу агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, хэрэгсэл илгээнэ гэж хэлсэн юм.
Тэгвэл түүнийг мэдэгдэл хийснээс нэг өдрийн дараа буюу лхагва гарагт /2024.07.03/ АНУ 2.3 тэрбум ам.долларын цэргийн тусламж илгээхээ мэдэгджээ.
Энэхүү шинэ тусламжид 150 сая ам.доллароор их бууны сум, сөнөөгч пуужин, танк эсэргүүцэгч зэвсэг багтсан гэж Пентагон хэлсэн юм.
Мөн шинээр илгээх тусламжийн багцыг ерөнхийлөгчийн дэргэдэх АНУ-ын нөөцөөс шууд гаргаж өгөх тул Украинд хурдан хүргэх боломжтой.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 61 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төслийг баталсан.
Лхагва гарагт зарласан зэвсгийн багц нь 61 тэрбумын хуулийн төслийг баталснаас хойш илгээх болсон тав дахь тусламжийн багц юм.
Цэргийн тусламжаас гадна АНУ өнгөрсөн сард Украинд Америкаас нийлүүлсэн зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт агаарын цохилт өгөхийг зөвшөөрсөн билээ.
Үүнээс гадна Байдены захиргаа АНУ-ын цэргийн компаниудыг Украинд ажиллахыг хориглосон тогтоолоо цуцлахаар ажиллаж буй. Америк компаниуд ажиллаж эхэлснээр Украин дахь АНУ-ын цэргийн хэрэгсэл, зэвсгийг засварлах хугацаа харьцангуй багасах юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байданг унахаас өмнө 61 т.бумаасаа хува�##�цах гэж их яарч бнадаа. Байдан нь сая дэлхий даяар шившиг болсон, хөөрхий өвгөн!