Сурвалжилга: Этүгэн их сургуульд хувьчилсан төв бассейныг X сард засварлаж дуусна

Нийслэлийн залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг Усан спорт сургалтын төв буюу олны нэрлэдгээр төв бассейн Этүгэн их сургуулийн харъяанд ороод зургаан жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа нь хэдэн шат доошилж, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар муудаж, зуны улиралд бассейн орох хүсэлтэй хүмүүс их байдаг ч зуны гурван сар засвар хийгээд байна гэх мэдээлэл, санал хүсэлт манай редакцад ирсний дагуу бид Төв бассейныг зорилоо.
Өдрийн 14.30 минут.
Цагтаа мэргэжлийн тамирчдын сургалтын гол бааз байсан Төв усан бассейн өнөөдөр /2024.07.26/ эл, хуль гадна, доторгүй засварын ажил хийж байгаа хүмүүс өөрсдийн ажлыг гүйцэтгэж байв.
-Засварын ажил 30 хувьтай үргэлжилж байна-

Тэнд ажиллаж буй хүмүүсээс засварын ажлын явцыг асуухад, "Бидний хийх ажлууд тус тусдаа учраас мөн л өөр өөр компани болон хувь хүмүүс ажиллаж байна. Миний хувьд засварын ажил хийгээд сар болох гэж байна. Одоо бол нийтдээ 30 гаруй хувьтай л ажил үргэлжилж байна.
Уг нь бол ирэх аравдугаар сарын 01-нд засварын ажил дуусна. Гэхдээ ажлаа шахаад есдүгээр сартаа багтааж оруулна гэж үзэж байгаа" гэсэн юм.
Харин бид энэ талаар Төв бассейны менежер н.Хатанзоригоос тодруулахад “Этүгэн их сургууль Төв бассейныг авснаасаа хойш их засвар хийж байгаа. Засвар удахгүй дуусна. Засвар дуусвал үйл ажиллагаа жигдрээд явна” гэсэн юм.




-2019 онд Этүгэн их сургууль 8.7 тэрбум төгрөгөөр төв бассейныг авсан-

Тус төвийг 2006 оны есдүгээр сарын 1-нд нийслэлийн өмчид шилжүүлжээ. Тэр үеэс НИТХ-ынхан тус төвийг байнга алдагдалтай ажилладаг учраас хувьчлах нь зөв гэж ярих болсон. Тодорхой хэсгийг нь хувьд шилжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Төсөл боловсруулагчид уг төвийг 990 сая төгрөг гэж үнэлсэн нь НИТХ дээр бөөн маргаан дэгдээж байсан.
Тус төвийг хувьчлах нь зөв, буруу гэсэн сунжирсан маргаан үргэлжлэх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төв бассейныг цаашид ашиглаж болохгүй гэсэн акт гарсан. Гэвч тус актыг үл тоон Төв бассейн ажилласаар байв. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа мэдэгдэх хуудас өгч шаардлага тавин 3-4 удаа үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
2013 оны арваннэгдүгээр сард Төв бассейны дээврийн бэхэлгээний гол төмөр унаж, олныг цочирдуулсан. Энэ нь Төв бассейныг хувьчлах төсөл санаачлагчдын ажлыг түргэтгэж өгөх том шалтгаан болж, хувьчлах нь зөв, буруу гэсэн НИТХ-ын гишүүдийн маргаанд эцсийн цэг тавьжээ.
Өмч хувьчлах комиссоос гурван удаа дуудлага худалдаа зарлахад санал ирээгүй учир анхны зарласан үнийг бууруулдаг журмын дагуу 8.7 тэрбумаар хувьчлах шийдвэр гаргажээ. Энэ үед “Этүгэн” их сургууль тэр буулгасан үнээр нь худалдан авчээ. Ингээд Төв бассейн хувийн өмчид шилжсэн болохоор усан спортын улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл хийх стандартын бассейнгүй болсон байдаг.
-Манайхан шиг төв бассейнаа алдагдалтай ажиллаж байна гээд хувьчилдаг улс орон хаана ч үгүй-
Усанд сэлэлтийн спортын мастер Ц.Баяраа багш өмнө нь энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манайхан шиг төв бассейнаа алдагдалтай ажиллаж байна гээд хувьчилдаг улс орон хаана ч үгүй.
Алдагдалтай ажиллаж ирсэн шалтгаан нь үйл ажиллагаа нь доголдож, үйлчлүүлэгчид цөөрсөндөө бус, харин засаг төр, нам солигдох тоолонд шинээр томилогдож ирдэг дарга нар ажилдаа сэтгэл гаргадаггүй байсантай холбоотой. Бассейны зүрх гэгддэг сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудыг солих шаардлагатай хугацаанд нь шинэчлэхгүй, олон жил аргацааж явсны уршгаар манайх байнга ус алддаг байсан.
Миний л мэдэхээр сүүлийн 13 жил хийгдээгүй сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудын шинэчлэлийн ажил энэ зун өрнөлөө. Цаашид усаа цэвэршүүлээд, дахин ашиглах технологийн шийдэл нэвтрүүлэх талаар сургуулийн захиргаатай хамтран судална. Сантехникийн ажил хийгээгүй удсанаас болж бүх усны хоолой нь зэвэрч, битүүрэн усаа сэлбэх гэж найман цаг болдог байсан” хэмээн ярьж байжээ.
Тэдний ярианаас дүгнэхэд Төв бассейны үйл ажиллагаа ирэх 10 дугаар 01-нээс хэвийн үргэлжлэх нь. Тэд барилгын үндсэн хийц, загварыг нь алдагдуулахгүйгээр дээврийг хуулж, сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудыг шинэчилж, ажлын засвар хийж буй. Ямартай ч “Этүгэн” их сургуулийн оюутнууд хичээлийн байртай, усан бассейнтай болж, иргэдэд ч мөн нээлттэй болно гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Нэмж дурдахад, иргэдийн хүсэлтийн дагуу Нийслэлийн бассейн, усан спортын сургалтын төвүүдийн мэдээллийг хүргэе. Доорх мэдээлэл нь нийслэлийн зөвхөн дүүргүүдийн харьяаны усан спортын төвүүдийнх болно.
Баянзүрх дүүргийн усан спортын сургалтын төв

- Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 1.4м-1.9м 3 замтай
- Цагийн хуваарь:
Даваа 14:00-20:30
Мягмар-Баасан 07:00-20:30
Бямба-Ням 08:00-19:00 - Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө, сүрьеэ, мазок /зөвхөн эмэгтэйчүүд/, цагаан хорхойн шинжилгээ.
- Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургуулийн ард
- Утас: 7000-8006
Баянгол дүүргийн усан спортын сургалтын төв
- Бассейны хэмжээ: 25м x 7.8м Гүн: 2м хоёр замтай
- Төлбөр: Том хүн, хүүхэд 130.000 /нийт 13 оролттой/
гэр бүл болон найз нөхдийн 3 хүний хямдрал /110.000₮/ - Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө, сүрьеэ, мазок, цагаан хорхойн шинжилгээ.
- Цагийн хуваарь: Даваа-Ням: 09:00-21:00
- Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд
- Утас: 7011-1009
СХД-ийн усан спортын сургалтын төв

- Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 2м 2 замтай
- Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө, сүрьеэ, мазок, цагаан хорхойн шинжилгээ.
- Цагийн хуваарь: Даваа-Ням: 07:45-20:45
- Хаяг: Хархорины дараагийн 32-ын буудал , 32-р байрны ард,
- Утас: 7717-1167
Хан-Уул дүүргийн усан спортын сургалтын төв
- Бассейны хэмжээ:: 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт
- Төлбөр: Том хүн 120.000₮, хүүхэд 80.000₮
- Шаардлагатай шинжилгээ: Цагаан хорхой, арьс өнгө, мазок.
- Цагийн хуваарь: Даваа-Ням: 10-21 цаг
- Хаяг: Хан-Уул дүүрэг дүүрэг, нисэх, 7-р сургууль
- Утас: 83001100
Чингэлтэй дүүргийн усан спортын сургалтын төв
- Бассейны хэмжээ: Урт: 25 м, Өргөн: 9 м, Гүн: 1.8 м, 3 замтай
- Төлбөр: Том хүн: 110-130, хүүхэд: 60-80, сард 12 удаа
- Шаардлагатай шинжилгээ: Цагаан хорхой, арьс өнгө, мазок
- Утас: 7777-3113
- Байршил: ЧД, 10-р хороо, Дүүргийн Биеийн тамир спортын хорооны шинэ байр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шун�##�тай хүмүүс арга саам хийсээр байгаад авсан юм болов уу.
Муу улны амьсгаа минь наад дээрх тайлбараа унш! Дандаа бу�####�д атаархаж
бусдын хувийн өмчид шун�##� нь хөдөлж явдаг үхэр монгол минь !
Засагийн газрын ордонг хувьчилж авч болоох болов уу?
10 хороололд байсан спорт комплекс сүйтгэгдээгүй бол, өнөөдөр бид усанд үсрэлтийн зориул�##�тын газартай байх байсан гэж.
Яагаад улсаас анхаарч,арчилж ажиллуулдаг, дотор нь ард түмний төлөөлөл ажилладаг, ард түмэнд боломжийн үнээр үйлчилдэг орчин үеийн усан басейн байж болдоггүй юм бэ? Үйлчлүүлж байгаа хүмүүсээ сайн ш�##�гаж эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй. Хөдөөний яр тэмбүүнд баригдсан золбингуудыг бассейнд оруулах нь битгий хэл байгууллагынх нь ха�##�гаар �##�хуулах хэрэггүй шүү.
Ene lyivar hiisen hyn shalga tord baih estoi zyil gej bii ternii neg ni