Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: 15-аас дээш жил ажилласан багш нар хүүхдээ үнэгүй сургах заалтад хамрагдаж чадахгүй байна

Өнгөрөгч жил Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны хүүхдийг үнэгүй сургах нэмэлт заалт шинээр тусгасан.

Энэ талаар Боловсролын яамны сайд асан Л.Энх-Амгалан "Боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажиллаж буй багшийн нэг хүүхдийг эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр үнэ төлбөргүй сургах зэрэг санхүүжилт 2024 оны төсөвт туссан" хэмээн энэ оны нэгдүгээр сард мэдээлж байсан.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нэгэнт санхүүжилт нь төсөвт суучихсан энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа эсэх нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс тухайн хуулийн заалт хэрхэн үргэлжилж буйг бид сурвалжиллаа.

Тухайн хуулийн заалтын дагуу хэдэн оюутан сургалтын төлбөрөө хөнгөлүүлсэн, мөн тэтгэвэртээ гарсан багш ажилчдын хүүхдүүд хамрагдах эсэх, хуулийн заалтыг хэрэгжүүлэх дагалдах журам зэрэг тодорхойгүй байгаа асуудал нэг бүрд хариулт авах зорилгоор Боловсролын яамтай холбогдоход дараах мэдээллийг бидэнд өгсөн юм.

Боловсролын яам "Одоогоор тухайн заалтын талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Энэ заалтын тухайд хоёр тал зөрчилтэй байгаа тул Байнгын хорооны хурлаар дахин хэлэлцэж байж тодорхой шийдвэрт хүрнэ" хэмээв.

Уг заалтыг анх Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Боловсролын ерөнхий хуульд оруулж, дэмжигдсэн юм. Тус хорооны дарга Д.Мөнхбаатараас дээрх хуулийн заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл байгаа эсэхийг тодрууллаа.

МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Д.МӨНХБААТАР:  БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХАН НЭГ АЛХАМ УРАГШИЛЖ, ХОЁР АЛХАМ ХОЙШОО УХАРЧ БОЛОХГҮЙ.

"Бид тухайн хуулийн заалтын хэрэгжилтийн талаар анхаарч ажиллаж байгаа. Бидэнд буй мэдээллээр бол тус хуулийн заалт энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Одоогоор хэдэн хүүхэд сургалтын төлбөрөө хөнгөлүүлээд буйг мэдэхгүй байна. Тоон болон бусад холбогдох мэдээлэл одоогоор манайд ирээгүй байгаа" хэмээв.

Тухайн хуулийн заалтын гол эзэд бол 15 жилээс дээш ажилласан багш, ажилчид. Бид мэдээллээ тэнцвэртэй хүргэх үүднээс дараах багш нарын байр суурийг хүргэж байна. Олон жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлсэн тэд төлбөрийн хөнгөлөлтөд аль чадлаараа л хамрагдахыг хичээсэн талаараа бидэнд учирлав.

-Өндөр шалгууртай юм билээ. Би тухайн бүртгэлд хоёр ч удаа баримт бичиг бүрдүүлж байж орж чадсан-

33 дахь жилдээ багшаар ажиллаж буй С.Оюунгэрэлтэй бид ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэдэн оюутан сургав?

-Сайн. Би Увс аймгийн Хяргас суманд 33 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Миний хувьд гурван хүүхдээ их сургуульд суралцуулсан. Бага охин одоо ШУТИС-ийн хоёрдугаар курсийн оюутан.

-Та 33 жил багшилсан гэлээ. Өнгөрсөн жил тусгагдсан хуулийн дагуу их сургуулийн нэг оюутнаа үнэгүй сургах боломж нээгдсэн. Хамрагдсан амжсан уу?

-Өндөр шалгууртай юм билээ. Би тухайн бүртгэлд хоёр ч удаа баримт бичиг бүрдүүлж байж орсон. Анх 2024 оны нэгдүгээр сард цахимаар мэдээлэл аваад хэрэгцээт материалыг бүрдүүлж өгсөн ч дутуу байх нь тэр. Тэгээд сайн нягталж судлаад дахин бүртгүүлж байж тэнцсэн шүү.

Өнгөрсөн жилийн төлбөрөө бид өөрсдөө төлсөн. Харин энэ жилээс эхлэн төлбөр хөнгөлөгдөх болсонд баяртай байна. Саяхан охины минь хичээл сонголт болсон. Нэг улирлын төлбөр нь ойролцоогоор 2 сая орчим төгрөг байсан юм. Төлбөрийн хөнгөлөлт нь оюутны дансанд нь орчихсон байсан болохоор хичээлээ амжилттай сонгож чадсан.

-Ярилцсанд баярлалаа.

-Мэргэжил нь тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалтад байгаагүй тул тус хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй-

Багш Г.Одгэрэл "15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш ажилтны нэг хүүхдийг үнэгүй сургах талаар цахим орчноос мэдээлэл аваад судалж эхэлсэн. Миний хувьд 15 жилээс дээш ажилласан ч хамрагдаж чадаагүй. Яагаад гэвэл манай хүүхдийн хувьд төрийн өмчийн их сургуульд сурдаг хэдий ч мэргэжил нь тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалтад байгаагүй тул тус хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй" гэв.

-Их сургуулийн багц цагийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмж мөнгө тушаах хэрэгцээ үүссэн-

Багш Н.Анхням "Миний хувьд 23 дахь жилдээ багшилж байна. Би хоёр оюутан сургадаг. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу нэг хүүхэд минь төлбөрөө хөнгөлүүлэх болсон. Жил ирэх бүр оюутны төлбөр нэмэгдэж буй энэ цаг үед нэг оюутны сургалтын төлбөрийг чөлөөлж байна гэдэг нуруун дахь ачаанаас талыг нь буулгахтай адил санагдаж байна.

Гурав хоногийн өмнө хүүгийн хичээл сонголт болж хичээлээ баталгаажуулсан гэсэн. Сургуулийнх нь нэг багц цагийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмж мөнгө тушаах хэрэгцээ мөн үүссэн" хэмээв.

Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг хүргэж байна

Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах гэсэн заалт бий.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нарангэрэл
Нарангэрэл
2024-08-28 09:10

27 жил ажилласан багш энэ хөнг�##�өлтөд хамрагдаж чадаагүй төлбөрөө өөрсдөө төлсөн. Ш�##�гуур хангасан боловч төсөв хүрээгүй ш�##�тгаанаар хасагдсан гэсэн тайлбартай

Зочин
Зочин
2024-08-28 09:59

Төрөөс олгох багш, ажилтны хүүхдийн сург�##�тын төлбөрийн тэтгэлэг нь Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6 (төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил таср�##�тгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сург�##�тын байгууллагад төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр сур�##�цуулах) за�##�т болон Засгийн газрын 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр сур�##�цагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр сур�##�цахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.6, 2.3.6, 2.6, 4.2.4, 7.2.1, 7.7 за�##�туудын дагуу Боловсролын зээлийн сангаас санхүүжилт нь шилжиж байгаа тэтгэлэг

Зочин
Зочин
2024-08-28 10:04

Төрийн ба орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС, МБС, ПК-д 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны хүүхдийн сург�##�тын төлбөрийн дэмжлэгийг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, тэргүүлэх, эсвэл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр бак�##�аврт сур�##�цаж буй оюутанд олгоно гэж Засгийн газрын 2024 оны 3 сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолд заасан байгаа. Энэ магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр +тэргүүлэх/эрэлттэй мэргэжил гэсэн ш�##�гуур хангагдаагүйгээс оюутнууд их хасагдаж байгаа. Төсөв хүрээгүй ш�##�тгаанаар бол огт хасаагүй. үнэн зөв мэдээлэл өгөх чух�##�.

Зочин
Зочин
2024-08-28 10:09

Боловсролын ерөнхий хуульд: 13.3.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил таср�##�тгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сург�##�тын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр сур�##�цуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах.гэж байгаа. ЗГ-ын 2024 оны 103-р тогтоолоор батлагдсан журамд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сур�##�цах гэж ш�##�гуур нэмсэн.

Зочин
Зочин
2024-08-28 10:10

өндөр ш�##�гууртай л байж таараа ш дээ. татвар төлөгчдийн мөнгийг зүгээр хэрэглэнэ гэж байхгүй дээ.

Зочин
Зочин
2024-08-28 11:53
Reply to  Зочин

Ша лгуур ч гэж бүрдүүлэх зүйлээ дутуу өгөөд буцаагдсан байх.

Зочин
Зочин
2024-08-28 11:38

За больж үз

Зочин
Зочин
2024-08-28 11:49

Манайханд том дутагд�##� байна. Хүссэн ганц өгүүлбэрээ оруулаад батлуулдаг. тэрийг нь УИХ-н хуулийн мэдлэггүй гишүүд бат�##�даг. Уг нь тэр хуульд орж батлагдахаар болбол мэргэжлийн хуульчид мөн бат�##�ж буйгаараа УИХ-н гишүүд бүгд анхаарлаа төвлөрүүлж бусад хуулетай уялдаж буй эсэх, бусад харг�##�зах зүйл логиктой дэлгэрүүлэх гээд олон юм даг�##�даж байж тэрийгээ хянаж ш�##�гаж байж бат�##�на. Шууд дуртай ганцхан өгүүлбэрээ баруунаас хуулсан хуулинд оруулчихаар манайхан дутуу сэтгэдэг тул асууд�##� болдог. Өчнөөн тийм хууль байна.

Зочин
Зочин
2024-08-30 01:10

ЯГ ХУУЛИЙН ЗААЛТАН ДЭЭРЭЭБОЛ ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ ГЭДЭГ ҮГ АЛГА. тЭГЭХЭЭР 15 ЖИЛ АЖИЛЛАСАН БАГШ БҮР ӨРГӨДӨЛ ӨГЧ БОЛНО. жУРАМ ДЭЭРЭЭ ГЭНЭТ ХУУЛИА ЗӨРЧӨӨД ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ ГЭЖ БОЛОХГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button