Л.Бямбасүрэнтэй хамт 3 хүн шалгагдаж, хоёр нь хамт хоригдоод суллагдсан

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын /ЭМДЕГ/ дарга асан Л.Бямбасүрэн нарыг Авилгатай Тэмцэх Газраас цагдан хорьж шалгалт эхлүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн хүмүүс нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр АТГ энэ сарын 16-нд саатуулсан. Улмаар энэ сарын 19-нд суллаж, гадуур шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр 2020 оны есдүгээр сард тус агентлагийн даргаар томилогдож байсан юм.
Цагдан хоригдож байсан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг батлан даалтад гаргаж, гадуур шалгах болсон талаар шүүхээс өнөөдөр дараах тайлбар мэдээллийг гаргасан байна.
Уг мэдээлэлд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны есдүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" гэх.
Анх /ЭМДЕГ/ дарга асан Л.Бямбасүрэн, ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Дээрх шийдвэрээс харахад С.Ундрам, Б.Номинсувд гэх хүмүүс анхаарал татаж буй.
Бид тухайн хоёр хүний талаар тодруулахад,
- С.Ундрам нь Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны дарга
- Б.Номинсувд нь ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн аж.
Дээрх хүмүүст холбогдох хэргийн талаар Баянзүрх дүүргийн Шүүхээс тодруулахад,
"Прокуроорын газраас тус хэрэгт холбоотой дөрвөн хүнийг шалгуулахаар илгээсэн. Харин ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшинийг шалган үзээд, хорих саналаас татгалзсан. Улмаар ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны дарга С.Ундрам, ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн Б.Номинсувд нарыг тодорхой хугацаанд цагдан хориог энэ сарын 19-ний өдөр цуцлах шийдвэр гаргасан. Одоогоор тус дөрвөн этгээдийг гадуур шалгаж байна. Мөн Прокурорын газраас "хилийн хориг тавиулах" санал ирүүлсэн. Тухайн саналыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна" хэмээсэн юм.
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
Яллагдагч Л.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Чинзориг, З.Хүрэлсүх, яллагдагч Б.Номинсувдын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, яллагдагч С.Ундрамын өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийг эзгүйд томилогдсон шүүгч 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор, шүүхээс тухайн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс сонгон хэрэглэдэг бөгөөд үүний гол зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, хэвийн нөхцөлөөр явагдах боломжийг хангахын зэрэгцээ яллагдагч этгээдийг оргон зайлах болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байдаг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь бусад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд төрөлдөө орох бөгөөд энэ ч утгаараа прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрийг нарийвчлан тогтоосон байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж заасан бөгөөд хяналтын прокурорын зүгээс яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналынхаа үндэслэл, холбогдох нотлох баримтыг танилцуулаагүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн хэмээжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах нийтлэлээс уншина уу.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэт авилгач хулгайчууд л Монголд сайхан амьдрах юм даа, авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан ч шүүгч нь суллана, тэдэнд хууль үйлчилдэггүй.
МАН өөрийн хүндээ ингэж хандана
Авилгачийг ингээл суллачих юмаа, эмнэлэг эмийн сангийхныг дарамталж мөн их мөнгө авсандаа
хүрэлсүг ээ миеэ хужаа оюун эрдэнэ данх нарын биднийг хуурдаг тоглоомуудын нэг энэ шүү??????? нэг л их мундаг юм ярьдаг араас нь шал худал байдаг
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono