СПОРТ
БНСУ-д гэрээгээр ажилладаг А.Бямбабаяр IFBB Pro тамирчин боллоо

А.Бямбабаяр Монгол улсын 14 дэх IFBB Pro тамирчин боллоо.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 29-нд БНСУ-д зохион байгуулагдсан Asian Grand Prix буюу AGP тэмцээнд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин А.Бямбабаяр сlassic ангилалд аваргалж IFBB Pro card-ын эзэн боллоо.
Ингэснээр Монгол улс 14 IFBB Pro тамирчинтай болж байгаа юм.
Ташрамд дурьдахад, А.Бямбабаяр БНСУ-д гэрээгээр ажилладаг. Тэрбээр олон улсад хүнд ажлын хажуугаар тэвчээрийн хязгаар шаардсан бодибилдингийн спортоор мэргэжлийн тамирчин болж чадснаараа анхаарал татаж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэеээ. Тэвчээртэй хөдөлмөрч залуу юмаа.
Баяр хүргэеээ. Тэвчээртэй хөдөлмөрч залуу юмаа.
Баяр хүргэе! Спортын замналд нь өндөр амжилт хүсье дээ! Дүү минь эрүүл мэндээ бодож яваарай !