Улс төрийн мэдээ

НИТХ-ын даргаар А.Баярыг томилохоор тохирчээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдсан. Энэ удаагийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас МАН 40, АН 5 суудлыг авсан. Ингэснээр МАН Хотын дарга, НИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй болсон юм.

Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр 13:00 цагт товлогдсон. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилно.

Гэвч одоогоор хуралдаан эхлээгүй байна. Учир нь МАН-ынхан томилгооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж.

Тэгвэл Хотын даргын хувьд Х.Нямбаатарыг үргэлжлүүлэхээр ярьж байгаа бол НИТХ-ын даргаар Хотын даргын орлогч Л.Хосбаяр, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр нарын нэр яригдаж байсан. Үүнээс эцэслэн А.Баярыг НИТХ-ын даргаар томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. А.Баяр нь 2020 оноос хойш БЗД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХЭН ГЭДЭГ ХУВИЛГААН ЖАНЖИН ТОДОРЧ БАЙГАА ЮМ ХОТ ГЭДЭГ ИХ АЙЛЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО ЭНЭ БАНДИ ЧАДАХ УУ? ХЭНИЙ ХҮН БЭ? ЦҮНХ БАРИГЧААС ИТХ н ДАРГА ОДОО ХАРАХ Л ҮЛДЛЭЭ НАМЫН ЭРХ АШИГ ЧУХАЛ БИШ ХОТЫН АСУУДЛАА САЙН ШИЙДЭЭРЭЙ НЯМБААТАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛ АРД ТҮМЭН АМ САЙТАЙ БАЙГАА ӨВЛИЙГ ДАВАХАД ИХ ХОТ БЭЛЭН ҮҮ? ЭНЭ Л ЧУХАЛ АСУУДАЛ ЮМ ШҮҮ.

Зочин
Зочин

Боловсрол ажлын туршлагыг нь сонирхоё

Зочин
Зочин

Нямбаатарт олигтойхон түшиг болчихоор хүн энэ гишүүд дунд нь ховор доо

зочин
зочин

дажгүй з�##�уу баянзүрхийн хурлын дарга байхдаа их ажил хиисэн

Холбоотой мэдээ

Back to top button