Нийгэм мэдээ

Нобелийн шагналтнуудын хүндэтгэлийн зоогт уригдсан Б.Наранбадрахын "дипломат" ажиллагаа

Б.Наранбадрахын цаана "Адууны асрамжийн газар"-аас хол давсан сэтгэлгээ, олон улсад монгол үнэт зүйлийг сурталчлан таниулах боломжтой "суурь бааз" бий нь жилийн өмнө ярилцах үеэр мэдэгдэж байлаа. "Адууны асрамжийн газар" гэдэг концепц өөрөө дэлхий нийтэд амьтныг хайрлах, экологид ээлтэй амьдрах өнөө цагийн "трэнд" сэдвийн оновчтой цөм юм.

Үүнийг баталсан мэт, Ромын пап Францис Монголд айлчлах үеэрээ Б.Наранбадрахтай уулзахаар утас цохисон байдаг. Тэр завгүй таарсан тул, Францис морь зүслээд буцсан.

Тухайн үед Б.Наранбадрахын лекц, яриаг орон орны хүмүүс сонирхон хандаж байв. Энэ жил бүр олз омог сайтай явна.

Юу гэвэл, Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохдоо, "Манай улсад шашны зөрчилдөөн гэж үгүй, арьс өнгөөр ялгаварлах үзэл байдаггүй. Энэхүү энх тайван байдлын шалтгаан нь, бид нийтээр өрөвч зөөлөн, нинж сэтгэлтэй учраас" гэж ярьсан.

Улмаар Нобелийн шагналтнуудын хүндэтгэлийн зоогт хүртэл уригдаад, монгол үнэт зүйл өнөө цагт хэрхэн энх тайвны бэлгэ тэмдэг болж буйг тайлбарлах боломжийг олж атгажээ.

Нобелийн шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн зоогт уригдан, үг хэлэх, яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэг монгол хүний хувьд бараг л соёлын дипломат ажиллагаа юм.

Цаашлаад, үүнээс хойш Шведийн болон бусад улсын хэд хэдэн подкэст, нэвтрүүлэгт оролцон, чөлөөт уулзалтад уригдаж яваа аж.

Аравдугаар сарын 14-нд "Кунгсбака" морин сургуулийн сурагчид болон багш нарт лекцээ уншив. Мөн Västerås Göteborg хотноо швед иргэдэд өөрийн лекцийг тавьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.Аравдугаар сарын 18-нд Шведийн Mix Megapol радиод зочноор уригдан "Unconditional love is the secret ingredient for peace " сэдвээр ярилцлага өгсөн байна. Маргааш нь Стокгольм хотноо "Årsta" театрт илтгэлээ тавьжээ.

Өнгөрсөн долоо хоногийн тухайд Швед улсдаа хамгийн олон оролцогчид, үзэгчтэй "Harmoni expo" Б.Наранбадрахын илтгэлээр нээлтээ хийжээ.

Мөн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, Б.Наранбадрахыг Францын баримтат киноны "Arte" төсөл онцолжээ. Кино хамгийн эхэлж, аравдугаар сарын 12-нд ХБНГУ-ын үзэгчдэд хүрчээ. "Arte" Европын 80 сая орчим үзэгчтэй.

Кинонд Б.Наранбадрах "Монгол уламжлалт малчин ахуйн соёл бол хүүхдийг бие болоод сэтгэцийн хувьд эрүүл өсгөж, амьтан, хүн, байгалийг алагчлахгүй нэгэн ижил сэтгэлээр хайрлаж хүндэтгэдэг дэлхийн энх тайванч иргэн болгож хүмүүжүүлдэг" гэж ярьжээ.

"Arte" төслийн бэлтгэсэн киноны сонирхолтой удиртгалыг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.

Б.Наранбадрахын хийж, ярьж буй зүйлс яг яагаад олон улсад идэвхийлэн анхаарал татах болоод байна вэ?

Пап Францис Монголд ирээд буцахдаа "Цусанд нь тэр мэдрэмж бий учраас Монгол бол эрх чөлөөний орон" гэж тэмдэглэсэн. Монголчуудын өнөөдөр биш өмнө нь бий болгож ирсэн үнэ цэн одоо дэлхий даяар мэдрэгдэж эхэлж буй энх тайванч, энхийг эрхэмлэгч, эрх чөлөөг эрхшээгч давлагаанд тодорч байна. Нээрэн монголчуудын бага балчир наснаасаа мал амьтанд хийгээд онгон байгальд ойр өсдөг тэр аж амьдрал түүний толгойд бүрэлдсэн төлөвлөгөөгөөр бол тун анхаарал татам тусахаар, дэлхийд.

Харин Б.Наранбадрах яг энэ өнцгийг тодоор харуулж байгаа. Олон улсад "Адууны асрамжийн газар"-ын гол концепц эрхгүй ялгаран анхаарал татаад эхэлжээ. Одоогоор Арнолд Шварценеггер, Хоакин Феникс нар түүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Адууг бойлохгүй, зовоохгүй. Харин зүсэлж авч, өөрийн адуугаа очиж эргэж, унаж байж болно. Ингэхдээ идэш тэжээл бэлтгэх багахан мөнгө өгөхөд л болно. Ингэхээр мал амьтанд ойр өсөөгүй, ялангуяа адуу гэхээр харь тусдаг гадаадын хүмүүст ирж үзмээр адуу зүсэлж авмаар сэтгэгдэл төрнө. Яг ийм маягаар, зүгээр л таван хошуу малаа маллан амьдардаг, хүүхдүүд нь хурга ишигтэй тоглож өсдөг амьдралын хэв маягийг жуулчид нэг өдөр ч гэсэн туршиж үзвэл сонин. Тэнд нөгөө энх тайванч, байгаль экологийг хийгээд амьтныг хайрласан "трэнд" үзэл санаа бий.

Б.Наранбадрах нь 2022 оноос эхлэн олон улсад "Unconditional love is the secret ingredient for peace" нэртэй илтгэл тавих болсон юм. Энэ нь "Адууны асрамжийн газар" гэдэг концепцдоо үндэслэн, монгол соёл хэрхэн энх тайванч болох тухай агуулгыг сурталчилж байгаа.

Ямартай ч Б.Наранбадрах энэ жил аяны богц дүүрэн байна. Цаашдаа энэ эрчээр үргэлжилбэл түүний "дипломат ажиллагаа"-гаар дамжуулан, монгол соёлыг сонирхон өнгийх хүмүүсийн тоо нэмэгдсээр байх үйл явц эдгээр өдрүүдэд өрнөж байна.

М.ТЭНГИС

Өмнөх ярилцлага:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-30 16:45

Хятадын эрлийз хог, орос, нийгэр, европ, япон солонгос эрлийз цэвэр монгол гэдэг үзэл �##�инд ордогыг ярь

зочин
зочин
2024-10-30 17:27

цагаан хоолтон , бяс�##�гагч хүн шүү дээ

Зочин
Зочин
2024-10-31 11:11

Arisnii uzel dain murgulduun baidaggui ni mongolchuud honi shig nomhon aimhai hultsenguin shinj

Гонгоогийн Баярсүрэн
Гонгоогийн Баярсүрэн
2024-10-31 23:29

Сайн байна уу . Би нэг адуу зүслэх сонирхолтой байна.

Холбоотой мэдээ

Back to top button