Ипотекийн 1 хувийн шимтгэлийн эргэн төлөлтийг банкууд олгохооргүй болжээ

Одоогоос нэг жилийн өмнө банкуудын нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг. Ингэснээр банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэх шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон гэж хэлж болно.
Үр дүнд нь банкууд нэг хувийн шимтгэл авахгүй, өмнө авсан шимтгэлээ иргэдэд буцаан олгож, хохирлын үр дагаврыг арилгана гэгдэж байв.
Тухайн үед ШӨХТГ-аас нэр бүхий есөн банканд хяналт хийж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн" зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс оновчтой хэмээн дүгнэсэн юм.
Тодруулбал, тухайн банкуудыг ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан 1 хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Энэ асуудлаар ШӨХТГ-ын улсын байцаагчид үнэ төлбөргүй өмгөөллийг үзүүлсэн хуульч О.Батхүү "Улсын дээд шүүхээс нэг хувийн шимтгэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ нь захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэр эцсийн болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл банкнууд иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус гэсэн үг. Тиймээс энэ мөнгийг буцаан олгох ёстой гэдэг шийдвэр эцэслэж байна.
Банкууд уг шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Хэрэв банкууд сайн дураар биелүүлэхгүй бол үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлэх арга хэмжээ рүү орно" гэсэн юм.
Үүний дараа иргэд нэг хувийн буцаан олголтоо банкнаас авна гэж ойлгож байсан. Гэсэн ч банкууд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлээгүй өдийг хүрсэн. Тэгвэл дурдагдаад буй 1 хувийн буцаан олголтыг иргэдэд эргүүлэн олгох шийдвэр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр няцаагдсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх шүүхийн шийдвэр дээр “иргэдэд буцааж олго” гэж дурдаагүй гэдэг тайлбар өгчээ. Тухайн үед банк тус бүрийг 20 сая төгрөгөөр торгож байв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буцааж олго гэж дурдах албагүй. Шүүх уг шимтгэлийг хууль бус гэж үзсэн бол чи хүний мөнгийг буцааж өгөх нь зайлшгүй. Банкууд өгөхгүй бол нэгэнт хууль бус гэсэн тул болохгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр зогсоох эсвэл бүр зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Хууль зөрчсөн нь тогтоогдсон олон хохирогчийн мөнгө буцаагаагүй гээд өөрсдийнхөө хянаж чадах юмаар боох хэрэгтэй. Юу гэсэн үг вэ ? Хүнээс 1 саяас их мөнгө авчихаад өгөхгүй. Танай банкны данснаас нэг сая хулгайлсан хүн 2 жилийн ял хохирлоо барагдуулсан гээд тэнсэн авч байсан. Банк болохоор хулай дээрэм хийж болдог байж болохгүй. Банкны захирлуудыг нь хорих ялаар шийтгэ !
Захиргааны хэргийн шийдвэр гаргасан шүүгчдийг нэрийг ил тод болгон зарлана уу
Юунаас нь айсийн
Хэн ч айгаагүй. Шүүх зөв шийдсэн. Банкныхан худлаа арга саам зохиож байна. Шүүх бол үүн дээр зээл авагчийн талд буюу ард түмний талд зогссон. Үүнээс илүү чамд юу хэрэгтэй. Нэг бичгийн цаас аваад банкнаас 1%-иа нэхэж бичиг явуулах хэрэгтэй. Чамаас хууль бусаар 15 дээрэмдэж авсан гэдгийг чинь шүүх тогтоогоод өглөө үүнээс илүү яах вэ ? Энэ бүр эцэслэн тогтоогдсон, дахин шүүхдэх боломжгүй.
Улсаа гуай жоохон ойлгомжтой бичих хэрэгтэй. Шүүхийн шийдвэр дээр буцааж олго гэж дурдаагүй гэж банк хэлсэн үү хэн хэлсэн ?
ter shuugchinn neriig zarla muu hyn bn
Шүүгч ямар ч буруугүй. Шүүх зөв шийдсэн. Муу ч биш яг л зөв шийдсэн. Автоматаар банкны авсан мөнгө хууль бус дээрмийн мөнгө гэсэн үг. Шүүх тэрийг хүчин төгөлдөр авах ёстой мөнгө гэж хуульд үндэслээд хариулж байна. Бүх 1% нь дээрэм залилан юу ч болгож болно. Хүмүүс бүгд нийлээд иргэний шүүхэд хандаж 1%-иа нэхэх бүрэн боломжтой. Хамгийн амар арга бол бүгд нийлэх хэрэгтэй. Банк банкаараа нэгдээд. Хаан банкнаас нэхэх нь нэг баг болоод гэх мэт. Хувь хүн зүгээр 1%-иа нэхэх эрхтэй, бичгээр заавал банкдаа илэрхийлээд хариугаа бас бичгээр өгнө үү гэх хэрэгтэй. Ингэснээр та нарт шүүхийн өмнө үзүүлэх баримт бичиг бий болно. Хэрэв банк татгалзсан хариу үзүүлбэл !
Za шинээр зээл авч байгаа иргэд зээлийн гэрээгээ анхааралтай унших хэрэгтэй. Учир нь банкнууд зээлийн гэрээнд чинь үйл ажиллагааны зардалд 1 хувь авах талаар дурдсан ба гэрээ хийж буй иргэн та үүнийг уншилгүй зөвшөөрч гарын үсгээ зурж байна. Нэгэнт гарын үсэг зурсан бол заргалдах эрхгүй
Ипотёк юм чинь яалт ч үгүй 1% гээд гарын үсэг зурахаас өөр аргагүй.Бидэнд 100 саяаас 150 сая төг байхгүй болоод л ипотёк хүрч бгаа ш дээ.Банкаас гуйж байж авсан 20 30 жилийн мөнгө ш дээ.
Шүүх прокурор цагдаа нь авилгад идэгдэхээр ийм юм болж байгаа юм. Бүгдийг нь албан тушаалаас нь зайлуулж яллах хэрэгтэй
Яасан ичдэггүй юм бэ шулж ханахгүй юм а