"Трафигура" Монгол дахь салбараас 5 жил үргэлжилсэн луйвар илрүүлж, $1.1 тэрбумын алдагдал хүлээхэд ойртжээ

"Трафигура" групп Монгол дахь үйл ажиллагаанаасаа луйвар илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээх шинжтэй болсон талаар Bloomberg агентлаг мэдээлсэн нь анхаарлын төвд ороод байна.
Энэ талаар Financial Times (FT) сонины 30-ны өдөр /2024.10.30/ мэдээлснээр, "Швейцарийн Трафигура компани ажилчдынхаа хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлсэн байж болзошгүй үйлдлээс үүдэн 1.1 тэрбум ам.доллар (ойролцоогоор 1.5 их наяд вон)-ын алдагдалтай ажилласнаа санхүүгийн тайландаа тусгасан” гэжээ.
Тодруулбал, 2023 оны эцэст Монгол дахь салбар бизнестэй нь холбоотой, тайлан тооцооны асуудал илэрчээ. Бичиг баримт засварласан, нуун дарагдуулсан зэрэг зөрчил илэрсэн аж.
Энэ талаар "Трафигура"-гийн төлөөлөгч мэдээлэхдээ "Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг салбарт ноцтой зөрчил илэрсэн" гэж онцолсон байна.
Энэ луйврын шинжтэй зөрчил нь,
- Ойролцоогоор таван жил үргэлжилж байсан
- Улмаар "Трафигура"-гийн хэд хэдэн ажилтан чөлөөлөгдсөний дотор Монгол дахь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович багтжээ.
Харни ноцтой нь, "Трафигура" группийн Монголд хүлээсэн алдагдлын хэмжээ их аж. Үүнийг тооцохдоо, Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, энэ нь жилийн нэг тэрбум ам.доллар гэвэл "Трафигура"-гийн хэтэрсэн авлагын хэмжээ 1.1 тэрбумд хүрэх юм.
Энэ нь тэдний хувьд 2016 оноос хойш үүссэн хамгийн том алдагдал аж.
Олон улсын хэвлэлд мэдээлснээр, "Трафигура" нь Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүн зардаг байсан нь үүний гол шалтгаан гэж.
Харин дотоодод "Трафигура"-гийн Э.Жононбаяр хөшигний ард яригдсаар ирсэн. Тэр Монгол дахь үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг, Монголд хуурамч шатахууны хэрэглээ гаарахад голлох үүрэг гүйцэтгэсэн, ихээхэн хөлжөөд улс төр, бизнесийн бүлэглэлд нөлөөтэй нэгэн гэгдэх болсон юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.