УЛС ТӨР

Дата: ЭЗХЯ сүүлийн хоёр сар 206 саяыг судалгаанд зарцуулж, дараалсан 5 тендерт Мирато ХХK шалгарчээ

Эдийн засаг, хөгжлийн яам есдүгээр сарын 27-ноос хойш 11 дүгээр сар хүртэлх хугацаанд судалгаа хийх долоон удаагийн тендер зарлаж, 206 сая 250 мянган төгрөг зарцуулахаар төсөвлэжээ.

Тодруулбал

  • Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал тодорхойлох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар судалгаанд 50 сая төгрөг,
  • Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлага дор худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих экосистемийн хүрээнд ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ХОХГ зэрэг байгууллагуудын үүрэг, хариуцлагыг судлахад 31 сая 250 мянган төгрөг,
  • Монгол Улсын арьс шир, ноос ноолуур, хувцас үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаанд 31 сая 250 мянган төгрөг,
  • Монгол Улсын зэс, зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаанд 31 сая 250 мянган төгрөг,
  • Монгол Улсын металл бус эрдэс бодисоор хийсэн барилгын материал үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаанд 31 сая 250 мянган төгрөг,
  • Монгол Улсын төмөр, ган үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаанд 31 сая 250 мянган төгрөг,
  • Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал тодорхойлох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар судалгаанд 50 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Дээрх долоон тендерийн тавыг нь өнгөрсөн аравдугаар сард зарлаж бүгдэд нь "Мирато" ХХК гэх компани дараалан шалгарчээ.

"Мирато" ХХК 2012 онд үүсэн байгуулагдсан бөгөөд

  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
  • Менежментийн зөвлөгөө өгөх
  • Зах зээлийн болон социологийн судалгаа хийх
  • Бизнесийн зөвлөгөө өгөх гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компанийн захирлаар Мөнхбаатарын Мандухай гэх хүн бүртгэлтэй байна. Одоо Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лу.Гантөмөр ажиллаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яааа огцорч магадгүй гээд эрчимтэй хусч эхэлж байна даа. Мань эр ч явсан газар болгондоо хулгай шаадаг юм билээ дээ

1983.06.04
1983.06.04

Гантөмөр ф�####� хүүхдийнхээ БЗС-ын хулгайн мөнгийг төлөөч. Ишгэн коммунист О.Батнайрөмд�##� орилоочээ

Зоч
Зоч

Шууд огцруулах, энэ мөнгийг төлүүлэх эрх зүйн үндэслэл бүрдэждээ. Харж л байя. ЕРӨНХИЙ САЫДХААН !!!

Зоч
Зоч

МАНАНХҮН - ын хамтарсан ЗГ- ын олон тэрбум ын ТЭЗҮ- үүдийн эхлэл нь энэ. Санаачлагч нь ОюунЭрдэнэ , зохицуулагч нь Гантөмөр, Жавхлан ...

Зочин
Зочин

шаамий шаамий шаамий

Зочин
Зочин

Яахаараа бүх тендерт ганцхан кампани ш�##�гараад байдаг юм Энэ чинь л төрийн мөнгийг хулгайлөх арга юм бишүү

Зочин
Зочин

Өгөр Ойрад ингэнэ ээ. Энэ компанийнхан дандаа Увсынх л байгаа. Хараад байгаарай. Хогийн хулгайчууд.

иргэн
иргэн

Гантөмөрөө МАН тай худ�##�дагчихсан юм уу !!!!! чамайг дараад дуугүй дарамтлаад байгаа юм уу.?????ард иргэдиын Сонголт яасан вэ ??????иийм их зарлага дээр дуучинь Хаачихсан вэ арай шүү.!!!!!!!!!

Зочин
Зочин

Аргагүй л хулгайч юм даа.

Дэнзэн
Дэнзэн

увийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асууд�##� тодорхойлох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах т�##�аар суд�##�гаанд 50 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Энэ суд�##�гаа МХАҮТ дээр бэлэн байгаа шдээ, хайран татвар төлөгчдийн мөнгө

иргэ
иргэ

Ингэх гэж л иргэдийн сонголтыг хөсөр хаяж сайд болцгоосонихулгайчууд Суд�##�гаа нь байдаггүй юм бол яам гэж байх юу юм

Зочин
Зочин

Намын квотоор Их хурлын гишүүн болсон энэ амьтан яаж сайд хийж чадах вэ дээ. Очиж очиж Эдийн засгийн хөгжлийн сайд шүү.

Зочин
Зочин

Гантөмөр өө чи өөрийгөө хазаарлаж хяна. Энэ улсад хийдгээ хийсэн ахмадуудыг битгий танах хасах тухай донгосоод бай!

Back to top button