НИЙГЭМ

Багшлах эрх: Дөрвөн жил сурч 12 саяыг төлөх, 45 хоног сууж нэг саяыг төлөх

Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхлээд буй.

Ингэхдээ,

  • Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
  • Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
  • Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
  • Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх шаардлага тавих юм. 

Харин сургалтын төлбөр 1,053,000 төгрөг бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг байхаар зохицуулагджээ. Энэ нь МУБИС-ийн бүртгэлийн шаардлага юм. Тодруулбал сургалтын найман долоо хоног нь танхим, нэг долоо хоног нь онлайнаар хичээллэнэ. Сургалтыг хавар, намар тус бүр нэг удаа зохион байгуулж төгсөхөд нь шалгалт авч, сертификатын ажил хамгаалуулах юм байна. Үүний дараа тухайн суралцагч төгссөн чиглэлийнхээ хүрээнд багшлах эрхтэй болно.

МУБИС-ийн нэг кредит цагийн төлбөр 103,200 төгрөг. Хамгийн багадаа нэг улирал 15 кредит судална гэж тооцвол жилд 30 кредит. Ингээд тооцвол жилд 3,096,000 төгрөг, дөрвөн жилд 12,384,000 төгрөг.

Үүнээс 12 сая төгрөг төлж дөрвөн жил сурах уу, нэг сая төгрөг төлж 45 хоногийн багшийн курст сурах уу гэдэг асуудал хөндөгдөж байна.

Ялгаа нь дөрвөн жилийн багш бэлдэх хөтөлбөрийг 12 дугаар ангиа төгссөн сурагчид сонгож буй. Харин 45 хоногийн курсийг бусад мэргэжлээр төгссөн дээд боловсролтой, багшлах хүсэлтэй иргэд сонгох боломжтой. Гэсэн ч үүнийг дагаад мэргэжлийн үнэ цэнийн асуудал яригдаж байгаа. Тодруулбал багш мэргэжлийн ур чадвар, арга барил зэрэг 45 хоногт төлөвших боломжгүй.

Мөн өөр мэргэжлийн хүн багшлах боломж байж болох ч мэргэжлийн хүрээллийнхэн зөвшөөрөхгүй ч гэгдэж байна. Өөрөөр хэлбэл ном журмын дагуу тухайн мэргэжлийг эзэмшээгүй л бол ажиллахад, хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү гэх байр суурийг багш нар илэрхийлсээр буй. Гэсэн ч МУБИС 45 хоногийн курсээр багшлах эрх олгохоор болжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ТЭГВЭЛ МАНАЙХААН БӨБӨЧИН ХҮН ЭНЭ КУРСТ СУУГААД БАГШЛАХ ЭРХ АВЧ БОЛОХ ЮМ УУ? ТЭГВЭЛ БИ СУУЯА УБИС а ХААЯА ЭНЭ ШАВАР ХААЖ БАЙНА.АРД ТҮМНИЙ ҮР ХҮҮХДИЙГ СУРГАХАД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ХЭЛЭЭД ӨГЧИХӨӨ

Зочин
Зочин

Энх амгалан боловсролын салбарыг самарчихаад яваад өгсөн хүн шүү дээ .Энэ багшлах эрхтэй , эрхгүй гээд баахан багш халж хаясны горыг одоо 45 хоногийн курсээр бэлтгэнэ гэнэ ........ О Одоо ХНХ яамыг нураах байх .....

Зочин
Зочин

МУИС, АШУИС зэрэг сургууль төгссөн хүмүүс багш болоход сайн багш байх болно гэдэгт итгэлтэй бна

Зочин
Зочин

Bagsh nariin haa tsaling TUK,avtobusnii
jolooch nariinhtai adil bogochih.Tegvel
bagsh nar ergeed ajildaa ortsgoono.

Дүгнэ
Дүгнэ

Тултал нь гуйвуулсан гарчиг вэ ?

Холбоотой мэдээ

Back to top button