57-р цэцэрлэг: Хүүхэд цохисон багш туршилтаар ажиллаж байсан, чөлөөлнө

Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд цохиж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй.
Энэ талаар тухайн цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад "Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр манай цэцэрлэгийн дөрвөн настай, ахлах бүлгийн ангид болсон байсан. Үүнийг манай цэцэрлэгийн удирдлагууд олж мэдээд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандсан.
Тус багшийн хувьд манай цэцэрлэгийн үндсэн ажилтан биш. Энэ оны найман сараас эхлэн туршилтын журмаар туслах багшаар ажиллаж байсан юм. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараагаар ёс зүйн хурлаар оруулж, ажлаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авна" хэмээсэн юм.
Харин тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чөлөөлөх биш эрүүгийн гэмт хэрэг хийсэн бна ш дэ хууль хүчний байгууллагад тушаах хэрэгтэй ш дээ зэвүүн амьтанг өөрийг нь ингэх хэрэгтэй
Ийм баатлах баримг байхад шууд халж болно. Наад хүн чинь биеэ хамгаалах чадваргүй балчир хүүхдэд халдаж зодсон байна. Ганц удаагийн үйлдэл биш, энэ нь ёс зүйн асуудал биш, гэмт хэргийн шинжтэй тул ёс зүйн хурлаад орохгүй шууд халж болно. Харин та нар цагдаад өгдөг нь сайшаалтай. Үргэлж эцэг эх нь өгдөг. Яг хуулиараа бол байгууллага нь өгөх ёстой гэж заадаг !
ШУУД ХАЛАхад ямар ч шүүх танайхыг буруутгаж буцаад ажилд нь таве гэхгүй !
Хүүхэд зодсон багш нарыг ажлаас нь чөлөөлөөд л орхидог явдлыг зогсоож эрүү үүсгэдэг ял өгдөг байх хэиэгтэй
дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" энэ бичсэн хэсгийг ойлгоход бэрх юмаа. 4 нас 9сартай багшийн туслах гэж байх уу. Яг хэн зодсон болж байна. Яруу сайхан монгол хэл минь ийм л болж байна даа.