Нийгэм мэдээ

Согтуудаа жирэмсэн эмэгтэйг цохиж хөнөөсөн этгээдэд 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах …дугаар тоотод хэрэгтэн Ө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б-тэй маргалдаж, улмаар хатуу эд зүйлээр цохихыг завдах үедээ гурван сартай жирэмсэн Э-г болгоомжгүйгээр цохиж амийг нь хохироосон хэрэг гарчээ. Харин шүүхээс тус этгээдэд гурван жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

Тухайн үед хохирогч эмэгтэй ЭХЭМҮТ-ин Яаралтай тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очсон ч нас барсан тухай холбогдох эх сурвалжууд мэдээллээ.

Уг хэргийн талаар бүх шатны мөрдлөгөөр тус этгээдийг хэрэг үйлдсэн болохыг тогтоож мөн Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүнийг энэ хэргийг үйлдсэн болох нь нотлогджээ.

Тус хэргийг үйлдсэн этгээд шүүхэд “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн хэмээн тогтоож гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

  • Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүний амь ийм л үнэ цэнгүй юм байна даа ......ёстой нөгөө үхсэний хохь амьд үлдсэний зол гэдэг нь үнэн юм байна

Зочин
Зочин

ҮНЭХЭЭР АУГАА ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛЫН ШҮҮХЭЭС АНУ ОХУ ИХ БРИТАНИ БОЛОН ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН УЛС ОРНУУД СУРАЛЦААЧ МАНАЙ МОНГОЛЫН ШҮҮХИЙН СУРГАЛТАНД ИРЖ ҮНЭГҮЙ СУРАЛЦААРАЙ ХҮНИЙ АМЬ БОЛБООСУ ЗОЛБИН НОХОЙНЫ АМИНААС Ч ХЯМДХАН ГЭДГИЙГ МОНГОЛООС ЗӨВХӨН МОНГОЛООС Л ХАРЖ БОЛНО.ЖИРЭМСЭН ЭХ ШҮҮ ХОЁРЫН ХОЁР ХҮНИЙГ ХОРООЧИХООД ГУРАВХАН ЖИЛ ЭНЭ АЛУУРЧИН ЗОРЧИХГҮЙ.

Зочин
Зочин

2 ийн хоёр хүн алчаад арайчдээ ёстой үхэсний хохь нь юм байна даа

Зөнч
Зөнч

2 хүн хөнөөхөд 1 дэлгүүрээс өөр дэлгүүрт орж болохгүй ялаар ?,-энэ лав худлаа мэдээлэл байх аа.Гэтэл хувийн нууц тараасан гэж Өнөрөөг 2жилээр шоронд! Энэ юу болоод байна аа Хууль зүйн сайд аа,Төрийн тэргүүн ээ,Том Хурлын гишүүд ээ?

Зочин
Зочин

арай ч дээ хүний амь иймхэн үнэтэй болчихсон гэж үү? эсвэл ар гэр нь муу болохоор ингэж байгаа хэрэг үү? нээрээ л үхсэний хохь амьдын зол болж дээ

Зочин
Зочин

хорих ял өгөхгүй дээ энэ чинь хүн биш араатнаас дор амьтан байхад шүүх арай ч дээ биеэ хамгаалж чадахгүй жирэмсэн эмгэтэй д гар хүрдэг хүн гэж байх уу даа шүүгч нь бас тэнэг мунхаг новш таарч дээ эсвэл хэдэн төгрөг аваа юу прокурорр эсэргүүцэл бичих хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Монголын шүүх арай л дэндлээ.Энэ нь тэгээд хүнлэг энэрэнгүй шударга шүүх юм уу?Ядарсан ард түмэндээ Монголын шүүх яаж хатуу ханддагийг бид мэднэ.Задарсан хулгайч,луйварчин.авилгачдаа толгойг нь илээд явуулдаг юм байна лээ.

Зочин
Зочин

Хүний амь нас хөнөөсөн хүний ял шийтгэл арай юу.

Иргэн
Иргэн

Бие биенээ алаад хядаад бай ! гэсэн үг юм байна . Арай хэтэрнээ . Монголын шүүх шүүх биш болсон юм байна !!!!

NO NO NO
NO NO NO

NO NO NO

Зочин
Зочин

Хүний амь үхэрнээс дор бхын

Зочин
Зочин

Арай л хөнгөн шийтгэжээ. Хүний амь нас хохироосон гэхэд.

Gombo
Gombo

neg delguurees nuguu delguurt zorchih erhiig n hyzgaarav gej shuuh togtoojee , mun ch hund yl bn shuu !

Зочин
Зочин

Хуулиа мөрдөнө шүү дээ

Зочин
Зочин

Цонхоор юм шидээд хүн алчихвал зорчих эрхээ хязгаарлуулаад салах юм байна аймшигтай хуультай орон юм.

Зочин
Зочин

Хүний амь хороосон хүнд ямар энэрэнгүй хандсан шүүгч вэ овоо ар талтай хүн дүрстэн юм уу

Балцэцэг
Балцэцэг

Ёооё, тэртэй тэргүй гадаад явахгүйгээс хойш хүн алаад санаандгүй гэж мэдүүлээд гэртээ хэвтэж болно гэж үү?

Irgen
Irgen

buruu shiidwer butsaad uurt ni hatuuhan uchih l bhda erhem turd bga humuusee

Зочинзочин
Зочинзочин

Арайч арайч дэндэж бн 2 ийн 2 хүний амь шүү дээ яаж гавяа шагнал өгөөгүй юм одоо улсын баатар өгөх юм бн л даа хүн алсан хүнд Батүүлд өгсөн шүү бас

Зочин
Зочин

Арай арай, бүүр хоёрын хоёр хүний амь шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button