Нийгэм мэдээ

Хүүхэд зодсон багш буруугаа хүлээж, хохирлыг цэцэрлэг нь төлөхөөр болжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч “С” нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа "уйллаа, унтаж байгаа хүүхдүүдийг сэргээх гээд байна" гэсэн шалтгаанаар тус цэцэрлэгт хүмүүжигч бага насны хүүхдийг алгадаж хацар, чихний дэлбэнгийн ард, урд дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч “С” нь өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч “С”-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан цэцэрлэг хариуцах нь зүйтэй гэж үзэж иргэний хариуцагчаар тус цэцэрлэгийг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах нь зүйтэй гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

хувийн цэцэрлэг байсан бол цэцэрлэгийг нь хаана, тусгай зөвшөөрлийг нь хурааж захирлыг нь тухайн багштай баривчилж хорьж байгаа, зөрчлийн ба эрүүгийн хуулийн зүйл ангиар аль алиныг нь яллаж байж санаа нь амарна. Хувийнхныг байнга ингэж дарамтална, гааз зөөсөн Дашваанжил компаний жолоочийг, компанийх нь захирлын хамт яллахаар зэхэж байгаа. Харин тэр мөргөсөн батлан хамгаалахын жолооч буруугүй, учир нь тэр төрийн албан хаагч. Гаазын улмаас гал унтраахаар очсон гал сөнөөгч буруу ажиллагааны улмаас амиа алдсан, хэрэв гал сөнөөгч хувийн байгууллага төлөөлж байсан бол тэр байгууллагыг нь татан буулгаад, дарга нарыг нь бүгдийг нь хориод, зориулалтын хувцас хэрэглэлээр хангаагүй, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байна гээд ял өгчихсөн байгаа.

Зочин
Зочин

Хүүхдүүд аав ээжийгээ зодоод байна. Цэцэрлэгийн хүүхэд багшийгаа зодвол яах вэ????

Холбоотой мэдээ

Back to top button