"Долоон хүн нас барсан ослоос амьд үлдсэн нэг хүний бие хүндэвтэр, хагалгаанд орно"
Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21.10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдөж улмаар нэг машин шатсаны улмаас 7 иргэн амиа алдаж нэг иргэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Тодруулбал, осол болсон газарт Mitsubishi l-200 маркийн тээврийн хэрэгсэл Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 маркийн автомашин шатсан. Тухайн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дөрвийнх нь цогцос танигдаагүй гэх мэдээллийг бидэнд өгч байсан.
Тэгвэл тухайн ослоос амьд үлдсэн нэг хүн тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн иргэний биеийн байдлыг эмчлэгч эмчээс нь тодруулахад "Ослын газраас нэг хүн манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд зүүн хөлийн чөмгөндөө хугаралтай, биеийн бүх хэсэг доргисон, хөхөрч хавдсан, биеийн ерөнхий байдал хүнд байсан. Одоогоор ухаан санаа саруул, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал хүндэвтэр. Манай эмнэлгийн зүгээс бие нь дээрдмэгц хагалгаанд оруулахаар төлөвлөж буй.
Тус хэргийн явцын талаар ЦЕГ-аас тодруулахад "Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа Дорнод аймгийн цагдаагийн газарт явагдаж буй. Ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажил дууссан. Тухайн осолтой холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.
Харин тус хэргийг шалгаж буй Дорнод аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Ослын шалтгаан болон бусад холбоотой мөрдлөгийн ажил явагдаж байна. Хувь хүний нууцын асуудал тул ослын дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм олноороо үхээд байх болохгүйшдээ бид цөөхүүлээ
БӨӨНДӨӨЛ БАЙХ ЮМАА ЕРӨН БОЛ СҮҮЛИЙН ҮЕД АВТО ОСЛООР ИХ АМИА АЛДАЖ БАЙНА ЭНҮҮНИЙ ХАЖУУД ОРОС УКРИАНЫ ДАЙН ЦААШАА БОЛЛОО ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЯВААЧЭЭ.ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ БОЛЖЭЭ ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ ХЭН НЬ БУРУУТАЙ НЬ СОНИН БИШ ХАМГИЙН ГОЛ НЬ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС ХАЙРАН ШҮҮ
"Мөрдөн байца�##�тын нууц" м�##�гайн доор хэн нэг хахуулчныг уснаас хуурай гаргах үйл байнга явдаг бололтой .Хуулийн сайдад үүнийг хуулийн аргаар цэгцлэх чадвар бий юу?
ялт банд�##�згана жолооч банди нараас болж хүний амь үрэгдэж байгаа юм.
Энэ цагдаа хуулийнхан гэх хүн хогнууд дандааа нууц мэдээлэлиөгөхгүйигэх юм.Тэр Дорж Дондог тэдэн настай тэр аймаг сумын гэж биш ...зүгээриурьдчилсан байдлаар яагаад осол болов бусад хүмүүс юунд анхаарах ёстой байв эмнэлэг онцгой �##�ба цаг тухайд нь зөв ажилласан уу Нөөц болон шаардлагатай хэрэгсэл ханг�##�т ямар байв Зам арчл�##�т тэмдэгжүүлэлт юу байв гэх мэт т�##�аас мэдээлэл өгч байх нь уг ньтзөвтшүү дээр