13 жил гацаж, ашиглалтад орсон Дархан Юнайтед аренагийн дээврээс нь дусаал дусаж эхэлжээ
Арав гаруй жилийн турш царцсан Дархан Юнайтед Арена энэ онд ашиглалтад орсон ч дусаал дусаж эхэлжээ.
Сагсан бөмбөгийн дээд лиг эхэлсэнтэй холбоотой Дархан Юнайтед Арена-д хэд хэдэн тоглолт зохиогдсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр “АОДЕ М Винкс”, “Улаанбаатар Амазонс” багуудын хооронд явагдах байсан тоглолтын үеэр дээврээс нь дусаал дусаж, тоглолт хойшлогджээ. Уг нь тус тоглолтын дараагаар “Сэлэнгэ Бодонгууд”, “Хасын Хүлэгүүд” болон “Дархан Юнайтед” , “Завхан Бродерс” багууд тоглохоор учраа таарчээ.
2011 оноос эхлэн арав гаруй жилийн турш барилгын ажил нь царцсан тус спорт цогцолбор нь энэ оны зургаадугаар сард нээлтээ хийсэн юм.
Тус барилгын талаарх тендерийн мэдээлэл tender.gov.mn сайтад байршаагүй бөгөөд өмнөх арван жилийн мэдээллийг нягталж, шалгаж, эх сурвалжаас тус барилгатай холбоотой мэдээллийг тодрууллаа.
Хамгийн анх 2011 оны долоодугаар сарын 6-ны өдөр 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж, 2012 онд хүлээлгэн өгөхөөр “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан гүйцэтгэж байсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Нэмбар” компани 2013 онд 11.6 тэрбум төгрөгийн төсөв дээр "21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй" гэж байсан бөгөөд үүний дараа 2017 онд дахин санхүүжилтээ нэмсэн хүсэлт гаргасан аж.
2017 оноос хойш Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио болон хөл хорионоос болж хугацаа алдсан, барилгын материалын үнэ өсөж хомсдол үүсэж, тээвэрлэлт удааширч барилгын ажил таг гацалтад оржээ.
Харин энэ оны гуравдугаар сард тус барилгын ажлыг үргэлжлүүлэхээр 9,244,435,267 төгрөгөөр /есөн тэрбум хоёр зуун дөчин дөрвөн сая/ дахин тендер зарлаж, дуусгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жавхлан Дарханд мөсөн ордон барина гэж б�##�айрайд байсан өмнөх нь ч олигтой болоогүй байгаам бна ! Боливол таарна, 2т ашигл�##�тын зардлы нь дийлэхгүй.
Хувин л тосдыншдээ. Манай улсын норм дүрэм тийм байдын.
Нэмбар гэж цайчихсан луйварчид бна ш дээ . Ш�##�г�##�т оруулаач
kondinsatsi
Дээвэр нь 13 жил болоогүй баймаар...