Нийгэм мэдээ
Үндэсний хөгжлийн хүрээлэн ₮94 саяар тавилга авна
Үндэсний хөгжлийн хүрээлэн 94 сая төгрөгөөр тавилга худалдаж авах тендер зарласан байна. Тодруулбал, оффис ширээ, сандал, хувцасны өлгүүр, хөрхөгч, печь зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа юм байна.
Тус тендерийн өртгийг Үндэсний хөгжлийн хүрээлэн урсгал төсвөөсөө гаргах бөгөөд материалыг энэ сарын 09-ны өдрийн 09.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Үндэсний хөгжлийн хүрээлэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааг
онол, арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, төр, захиргааны төв
байгууллагыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмжөөр хангах
зорилго бүхий эрдэм шинжилгээний байгууллага юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуучин ширээ санд�##� нь яачихдаг байнаа ш�##� завхарсан юмаа мөнгө идэх арга