"Нарансэвстэйг биш Бургастайн гаалийг ашиглах хэрэгтэй"
Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэр, "Говь-Алтай аймгийн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга н.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр, Энэ сайхан нутгийнхаа төлөө тэмцэж байгаа залуучууддаа, нэг сэтгэл зүрхтэй иргэддээ юун түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Эх орон ард иргэдийнхээ төлөө гэсэн нэрээр боомт нээж байгааг эсэргүүцэж байна. Яагаад заавал нэн ховор амьтадтай, Нарансэвстэйг нээх гээд байгаа юм бэ. Нарансэвстэй боомтыг эдийн засгийн хүрээнд нээнэ гэсэн. Тийм юм бол яагаад Бургастайн гаалийг ашиглаж болохгүй гэж. Бургастайн гаалийг хөгжүүлэх хэрэгтэй.
Бид эх орныхоо ариун нандин, онгон зэрлэг байгалийг эвдэж сүйтгэмээргүй байна. Эрдэмтэн, докторуудынхаа үгийг сонсож, төр шийдвэрээ гаргаасай. Хэрвээ Нарансэвстэйг нээвэл дэлхийн байгууллагууд биднийг шоолох болно.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл
"Хавтгай, мазаалай их говийг хамгаалах" ТББ байгуулахад анхнаас нь дуу хоолойгоо нэгтгэж байсан. Цаашдаа ч дуу хоолойгоо тасралгүй өргөнө. Говь-Алтайн Алтай сум бол дэлхийд байхгүй экологийн нандин өвийг агуулсан нутаг. Тиймдээ ч Юнескод бүртгэсэн. Бүс нутгийн хувьд ашигт малтмал ихтэй, экологийн нарийн утга учиртай газар.
Нарансэвстэйг нээхдээ дархан цаазат газрын хөндөхгүйгээр явна гэсэн. Хэзээ ч тэгэхгүй гэдгийг бидэ мэдэж байна. Одоо Шинэжинст болон Баянхонгор аймгийн зааг дээр Эрдэнэмонгол үйл ажиллагаа эхэлдэг. Нутгийн минь шимийг ухаад дуусгалаа.
Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат иргэн.
"Миний хувьд дархан цаазат газрын тав дахь даргаар ажиллаж байсан. Үнэндээ Нарансэвстэй боомтын талаар хуралдаанаар хэлэлцэж байхад нь бид анзаараагүй байжээ. Тэмцэхэд одоо оройтохгүй гэж бодож байна.
Дархан цааүат газартаа аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг улс орон дэлхийд байхгүй. Говь нутагт ургамал ургадаггүй гэх мэт яриа гарсан байна лээ. Үнэн хэрэгтээ 390 орчим ховор ургамал байдаг. Тэр дундаас 78 нь дэлхийн хаана ч ургадаггүй юм. Цогт сумынхан намайг мэдэхгүй гэж байхгүй. Тиймээс би хэлье. Нарансэвстэйг нээж үйл ажиллагаа явуулж яагаад ч болохгүй ээ. Алтан өвөр говь гэж ганцхан газар бий. Үүнийг үеийн үед үр хойчдоо нандигнан хайрлах ёстой" гэлээ.
Мөн нэмэлтээр "Говь-Алтай аймгийн эдийн засаг хөгжлийг нэмэгдүүлэхэд аж ахуй байгуулж, ургамал жимс ногоо тариалах боломжтой. Манай аймагт тэр дундаа говь нутагт жимс тариалах боломжтой байдаг. Бид өөрсдөө аж үйлдвэрлэгч болж байж эдийн засаг нэмэгдэнэ. Тэрнээс биш БНХАУ-тай холбосон зам тавьж боомт нээснээр эдийн засаг нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Огурцы, помидор, усан үзэм, алим, тарвас гээд бүхий л төрлийн жимс ургадаг. Өнөөдөр Баянтоорой сумын иргэд бүгд хашаандаа ногоо тариалдаг. Энэ жишгийг томосгох боломжтой.
Мөн малын арьс, ноосыг дахин боловсруулах үйлдвэр байгуулвал ажиллах нөөцөөр баялаг байна. Бид хийж бүтээж чадна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ГАЙ ЛАЙ 2 ЗЭРЭГЦЭН ОРШИХ БАЙГАА ДАА ГАНЦХААН ХУЛГАЙЧИЙН ЭРХ АШГИЙН ЗОЛИОС БОЛОХ ГЭЖ БАЙГАА ИХ ГОВИЙН ДАРХАН ГАЗРАА АВАРЧ ҮЛДЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.БАРУУН ХОТНЫ ӨЛСӨГЛӨН ГУРИНХАЛСАН ГӨЛӨГ БАЯН АЙЛЫН ХОТ РУУ ХУЦАЖ БАЙГААТАЙ АГААР НЭГЭН БУС УУ? ГӨЛӨГТ ЖААХАН УГААДАС ДОЛООЛГОХООР ИНГЭЖ БАЙГААШТ.ЭНЭ МЭТ ЗОЛБИН ТЭНЭМЭЛ ХАМУУРСАН ГӨЛӨГНҮҮД ОЛШИРЧ БАЙНА ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ
Ёстой т1 оркууд цугласан бх юм. Хөгжлийн саадууд тонил
haha hezee ch nogoo tarij hugjuugui bjiij odoo tatina geed bhiin
Бургастайн боомт байсаар байт�##� дахиж боомт нээх угаасаа шаардлага байхгүй ш дээ
3 сая гаран хүмүүсэ бодоод, Хөгжлиг бүү бомил ! !
Ийм саад хийэсжргүүцдэг хүмүүс одоо боль шинэбоомт нээх нь зөв