Нийгэм мэдээ

Хятадын иргэн цагдаагийн мөрдлөгт нөлөөлж хахууль өгөхийг завдсан хэрэгт холбогджээ

БНХАУ-ын 44 настай эрэгтэй цагдаагийн мөрдлөгт нөлөөлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор алба хаагчид хахууль өгөөд баригдсан байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн Цагдаагийнх хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажилладаг, цагдаагийн ахмадын халаасанд 100 мянган төгрөг хийхийг завдаж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.

Түүний давуу боломж олохыг завдсан хэрэг нь “Монгол Улсын иргэн БНХАУ-ын иргэнд 279,000 юань шилжүүлж залилуулсан” гэх гомдол байжээ. Хахууль өгөхийг завдсан хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн “цагдаагийн ахмадын халаас руу тамхи авч татаад, хоолонд орох байх гэж бодоод 100 мянган төгрөгийг хийх гэсэн боловч мөрдөгч аваагүй. Манай Өвөр Монголд бол цагдаагийн алба хаагчдад хоол авч идээрэй, тамхи аваад татаарай гээд бага хэмжээний мөнгө өгөх талархах асуудал бол байдаг учраас би адилхан санаад өгсөн юм” хэмээн мэдүүлсэн байна.

Цагдаагийн шалгалт, мөрдлөг, гэрчийн мэдүүлгээр түүнийг хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм.

Иймд шүүх байгууллагаас Улсад эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурав жилийн хугацаагаар хасаж, 7 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт холбогдох хуулийн заалт

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Тайлбар: -Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.
-Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:46

100 сая бол яахав, 100хан мянга �##�

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 10:37

ЦАГДААГ ДОРОМЖИЛЖЭЭ ЦАГДАА МӨНГИЙГ НЬ МЭДЭЭЖ ГОЛСОН БАЙЖ ТААРАА 10 САЯ ГЭХ МЭТ МӨНГӨ БОЛ ЦАГДАА ДУУГҮЙ Л АВЫШТ НААД ХУЖААГАА НЭГ ХУДАГТ ХИЙ

Зочин
Зочин
12 сар 6, 2024 00:30

mongo ni bagadajdee ihiig ogson bol avch bgaa tsagdaa shvvh avilgald idegdeed duusj bgaa shvvdee

Холбоотой мэдээ

Back to top button