Нийгэм мэдээ
Иргэдийн вакцинд итгэх итгэл 10 хувиар буурсан байна
Үндэсний статистикийн хороо өнгөрсөн онд ЗГ болон НҮБ-ын хүүхдийн сантай хамтран нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг хийжээ. Тус судалгаанд 13850 өрхийг түүврээр сонгож, оролцуулжээ.
Судалгааны дүнгээс сонирхол татсан дүнг танилцуулбал, иргэдийн вакцинд хамрагдах байдал 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Суурь дархлаажуулалт буюу нэг нас хүрэхээс өмнөх товлолт вакцинд хамрагдсан 12-23 сартай хүүхдүүдийн дархлаажуулалт:
- 2018 онд 86.9 хувьтай байсан бол
- 2023 онд 76.2 хувь болж буурчээ.
Харин товлолт бүх вакцинд хамрагдсан 30-35 сартай хүүхдийн хувь 2018 онд 68.8 хувьтай байсан бол 2023 онд 60.9 хувь болж буурсан байна.
Дэлгэрэнгүй судалгаатай энд дарж танилцана уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.