Нийгэм мэдээ

"The MongolZ" хасагдах шатны эхний тоглолтдоо ялалт байгууллаа

"Valve"-ийн чансаагаар нэгдүгээрт бичигдэж байсан "G2" багийг The MongolZ ялж, хасагдах шатны эхний ялалтаа авлаа.

1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай "Perfect World Shanghai Major 2024"-ийн хасагдах шатны багууд шалгарлаа.

Эхний шатнаас шалгарсан найман баг хасагдах шатанд шууд шалгарсан Европын найман шилдэг багтай өнөөдрөөс эхлэн тоглож байна.

Өнөөдрөөс эхлэх тоглолтууд

  1. G2 – The MongolZ
  2. Natus Vincere – Liquid
  3. Vitality – GamerLegion
  4. Spirit – FURIA
  5. MOUZ – paiN
  6. FaZe – Wildcard
  7. HEROIC – BIG
  8. 3DMAX – MIBR

Хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд бүгд "BO1" буюу ганц тоглолтоор ялагчаа тодруулна. Харин хасагдах, дэвших, шийдвэрлэх тоглолтууд гурван тоглолтоор болох дүрэмтэй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button