Хардалтын улмаас эхнэрээ зодож хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноов
![](https://eguur.mn/wp-content/uploads/2023/03/ger-bul-salalt-unchrul-huuhed-huchirhiilel-arhiniii-hamaaral-11.jpg)
Баянгол дүүрэгт 42 настай эрэгтэй архи согтууруулх ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хардсаны улмаас хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.
Тухайн үед согтолтын зэргийг драгер багажаар үлээлгэж шалгахад согтолтын зэрэг нь 1.76 /1 бүхэл гарсан байна.
Хохирогчийн охин “Аав ээж хоёр минь салснаас хойш энэ хүнтэй хамт амьдрах болсон. Долоо хоногт бараг 2-3 удаа архи уусан үедээ ээжийг минь зоддог байсан. Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэсэн үг. Тэр өдөр манай эгч над руу залгаад ээж үүрээр Оогий ахад зодуулаад эмнэлэгт хүргэгдсэн одоо хагалгаанд орох гэж байна гэж хэлсэн. Намайг очиход ээж хагалгаад ороод ухаангүй байсан, эмчтэй нь уулзаж биеийн байдлыг нь асуухад ямар ч найдваргүй гэж хэлсэн. Үүнээс гадна миний доод талын эмэгтэй дүү энэ хүний дарамтаас болж амиа хорлосон. Гомдолтой байна” хэмээн мэдүүлсэн байна.
Хэрэг үйлдсэн этгээд өмнө нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэргээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж байжээ.
Харин эхнэрээ зодож хөнөөсөн хэргийг цагдаагийн мөрдлөг гэрчийн мэдүүлэг зэргээр гэр бүлийн хүчирхийлэл болон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Улмаар Шүүх байгууллагаас “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан 20 жилийн хорих ял оноосон байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ МЭТЭЭР ИХЭНХ ХҮҮХНҮҮД ХҮҮХДЭЭ ХӨСӨР ХАЯАД БООВ ШҮТЭЖ Л БИШИРЧ Л ХӨХӨЖ Л ДОЛООЖ Л ЯВСНЫ ГАЙ ХОХЬ ЧИНЬ АМИНААС НЬ ҮНЭТЭЙ ДУНДАА НҮХТЭЙ ЯГААН БУЛЧИРХАЙ БАЙЖ.ЭНЭ АЛААЧИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР ХООЛЛОХ ХЭРЭГГҮЙ ЗОЛБИН НОХОЙ ХООЛЛОЁ.ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ МУУ ӨЛӨН ӨССӨН ШАР СЭМЖИЛСЭН ТАХАЛ ЦААЗЫН ЯЛЫГ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ХАЛСНААР ЭНЭ ШОРОН ГАЛ ХАМУУД НЬ АЛИНГАА АЛДАЖ ДАВАРЧ ГҮЙЦЛЭЭ.АЯГА ХООЛ ҮМХ ГАМБИРНЫ ТӨЛӨӨХ АЛААНД ЭЛБЭГЭЭ ҮРГЭЛЖ УЛНЫХ БАЙСАН ГЭЖ СУМЫХ НЬ ХҮМҮҮС ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ.ӨРГӨЖ АВСАН НЭРТЭЙ ОХИДУУДАА БАВААД Л ХЭВТЭЖ БАЙДАГ ГЭСЭЭН.
архичин хүн гэдэг артаанаас дор сүг шүү дээ амиа �##�дт�##� итгэж явж дээ