Нийгэм мэдээ

Дүүргүүдийн эмнэлэг дотрын тасгаа чөлөөлж, ханиад хүрсэн хүүхдүүдийг авч эхэллээ

Томуу, томуу төст өвчний халдвар идэвхтэйгээр тархаж, ханиад хүрч хүндэрсэн хүүхдүүд эмнэлгүүдийн яаралтай тусламж хэсэгт олноороо хүргэгдэж байна.

Энэ ачааллаас үүдэж нийгмийн сүлжээнд иргэд "300 ортой эмнэлэг нь ч ор байхгүй дүүрэн. Нөхцөл байдал хүнд байна, эмнэлгүүд гамшгийн хэмжээнд байна. Коридорт сандал дээр хэвтэж байгаа хүүхдүүд гадны хүмүүстэй холилдоод дуслаа залгуулаад сууж байна. Утаанд онц байдал зарлаж хүүхдүүдээ хамгаалах юмсан".

"Даралт ихтэй хүн эмнэлэгт хэвтэх гээд очихоор авахгүй, орыг нь томуу руу шилжүүлсэн гээд буцааж байна" зэргээр бичиж нийтэлж байна.

Нийслэл жилд томуу, томуу төст өвчний үед нэмэлтээр 1500 ор дэлгэдэг. Үүнийгээ өнгөрсөн сарын дундуур бүгдийг нь гаргасан гэж НЭМГ-аас мэдээлж байсан. Харин ойрын өдрүүдэд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд насанд хүрэгчдийн ор дээрээ хүүхдүүдийг авч эхэлжээ.

Ингэхдээ, насанд хүрэгчдэд тусламж үйлчилгээг өөр эмнэлэг рүү шилжиж авахаар зохион байгуулалт хийнэ ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2024 11:12

Хүүхэд биш м�##�, муур, нохойгоо хэвтүүлж эмчил

Холбоотой мэдээ

Back to top button