Улс төрийн мэдээ

Прокурор "Эрдэнэт"-ийн 49-ийн хэргээс Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг тусгаарлан шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 хувьд холбогдох хэргийг өнгөрөгч оны сүүлээр прокурорт буцаан, шийдвэрлэж байв. Прокурор хэргийг хянаж үзээд, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ингэхдээ, хэрэгт холбогдогчдоос Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг тусгаарласан байна.

Улмаар шүүх бүрэлдэхүүн энэ сарын 18 буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдах аж. Хуралдаанаар, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, эсвэл гэм буруугийн шүүх хурлын алийг товлохоо шийднэ гэлээ.

Хэрэг сүүлийн жилүүдэд Улсын дээд шүүх хүртэл явсан. УДШ прокурорт буцааж, улмаар хэрэг хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, дахин прокурорт буцаасан.

Энэ үед "сахал" Д.Эрдэнэбилэгийг хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн байв.

Өдгөө жилийн дараа прокурорын байгууллага хянаад, мөн Ч.Сайханбилэг, Д.Эрдэнбилэг нарыг тусгаарлаж, Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байна.

"Эрдэнэт"-ийн 49 тодотголтой уг хэрэгт Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал ч багтдаг. Дээр дурдсанчлан, өнгөрсөн хугацаанд гол шүүгдэгч болох Д.Эрдэнэбилэгийг гадаадад байгаа гэх шалтгаанаар тусгаарлаж ирсэн юм. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч тусгаарлан шалгаж байв.

Угтаа энэ удаад прокурор эхнээс нь нэгтгэн шалгасан ч Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг дахин тусгаарлах нь зүйтэй гэж үзжээ.

Харин энэ сарын 18-нд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Миний бодлоор бол Эрдэнэтийг Монгол улс буцаан авсанд энэ улсад төрийн шагнал өгмөөр юм.

Зочин
Зочин

1.6 сарын дараа үнэгүй авах байсан

Шүк
Шүк

2 улсын гэрээгээр цаг нь болхоор үнэгүй шилжүүлэх ёстой байсан

haha
haha

orosuudaas neg zaluu bandi ochij uulzaad avaad irsen gej ulger zohioogood baidgiin.ugaasaa orosuud zarah sanal ugsniig ni elbegdorj,saihanbileg nar huivaladaad ih huralaar oruulahguigeer neg batsaan orosuud deer ochood avaad irlee gej shaasan biz dee.

ЗочинATG
ЗочинATG

bvgded nivysliin uguud zailulahbheregtei shdee vipdvervvdiig ulsiin umch luibar hulgain argaar avch mash ih mungu hiij ugaaj bsan baih avilgal hulgaig ih hiusen baih shvv

Зочин
Зочин

МАН ы хулгайч шүүхэд очдогүй АНы хулгайч шүүхээс салдаггүй маяг бий болж

Зочин
Зочин

Hurdan avchirch barij horioche !!

Зочин
Зочин

Яаа бас л зууны луйвар шүү дээ. Монголын 3 сая ард түмнийг тэжээж байгаа ганц гялтайх өмчийг нь шууд хулгайгаар хусая гэдэг мөн ч бүдүүн зүрх том толгой шүү

Зочин
Зочин

Монголд байхгүй хүмүүсийг яаж шүүх гээд байгаа новшнууд бээ дэлхийн түүхэнд байхгүй эзэн холбогдогчгүй хэрэгт ял шийтгэл өгч тэнэгтэв дээ эзэнгүй төр засаг минь ээ кккккк

Зочин
Зочин

Шууд тусгаарлаад шийд ял шавдуулж болохгүй нөгөө хоёр хулшайч хэзээ нэг цагт баригдаж төрийн хатуу ял авах нь ойлгомжтой юм

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин

Авилагч хуулийнхан цайруулах л ажилаа хийгээд
Эхлэж дээ ял шийтгэл оноохгүй юм бол үхсэнээ
Хийж аймаар том хэрэг илрүүлээ гэцгээгээд
Шуугилдаад байсандаа

Зочи.з
Зочи.з

Төрийн шагнал ч гэх шиг, түмэн олныг ингэж доромжилж болохгүй байх шүү. Элбэгдорж Сайханбилэг нар бол гарцаагүй урвагчид мөн. Муу Энхбаярыг авилгал загалмайлсан эцэг энэ тэр гэхчлэн баахан муулдаг гэхдээ эзэнтэй адил гаднынхантай сүлбэлдээгүй, тэдэнд улсаа зараагүй л юм

Зочин
Зочин

Салгадаг нь сонин л юм

Иргэн
Иргэн

Залхаан цээрлүүлж, улиг болтол яриаад ард иргэдийн анхаарлыг сарниулах, мартуулах, тактикийг хууль хяналтын байгууллагынхан тултал хийж байгаа шүү амжилт хүсэе!! Мафиуудаа!! Хэдэн жил улиг болтол ярьж бичлээ!

Монгол түмэн
Монгол түмэн

Өөрсдийх нь гар хөл болсон шүүхийн систем эздээ хамгаалах ажилаа хийсээр, тэр бүү хэл өөрсдийгөө хамгаалах хууль хүртэл баталсан бөгөөд энэ хуулиараа өөрсдийгөө буруугүй гээд ялаас мултрах биз. Яг Баярцогт шиг зурагтаар хээвнэг яриад УИХ-д нэр дэвших байх даа!!!. Новш юм аа. Удахгүй ард түмнээс эсэрггүүцэл зарласан хүмүүсийг терористууд гэж зарлаад шууд барьж хорих биз. Ардчилсан гээд байгаа энэ нийгмийн үнэн нүүр царай нь аль эрт илэрч, Ард түмнээ хуулиар, шүүхээр, засгийн газар, төрийн байгуулгаар, хүчний байгуулгаар ард түмнээ амьдрах аргагүй болтол нь шахаж дарамталж, боолчилсон ардчилсан нэртэй энэ нийгмийг үндэсээр өөрчилөх цаг болжээ.

Зочин
Зочин

Энэ 2 хулгайч долларын өсөлт бий болгож, компаниудад үүрүүлсэн буруутай. Эрдэнэт бол яах аргагүй монголын ард түмнийг тэжээх ёстой том үйлдвэр. Энэ хулгайч нараас салгаж авах нь л хамгийн зөв. Ирээдүйд барих үйлдвэрийг барьцаалж зээл авсан, бас дараа Эрдэнэт үйлдвэрт очоод маш их гэрээ хийж мөнгө идсэн гээд төсөөлшгүй нууцууд бий.

Холбоотой мэдээ

Back to top button