Нийгэм мэдээ

Нарантуул-2, Хархорин, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд ажиллаж эхэллээ

Шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт түр өөрчлөлт ороод байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн байна.

Тодруулбал, Нарантуул-2, Хархорин зах, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин маргааш буюу 3-ны өдрөөс Амгалан, Баянзүрх зах, Сандэй худалдааны төв, Хүчитшонхор, Шинэ Баянзүрх, Дүнжингарав, Шинэ Бөмбөгөр худалдааны төвүүд ажиллаж эхлэх юм.

Харин 4-ний өдрөөс Нарантуул, Баялаг ундраа худалдааны төв хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button