Нийгэм мэдээ
"Солирын од" олон ангит киноны Барби Сюй нас баржээ

"Солирын од" олон ангит киноны гол дүр Барби Сюй буюу бидний сайн мэдэх Санцай 48 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2025.02.03/ албан ёсоор энэ мэдээллийг олон нийтэд түгээлээ. Хятадын Хаврын баярын үеэр гэр бүлээрээ амрахаар Япон руу явсан. Энэ үеэр тэрээр уушгины хатгалгаа тусчээ.
Барби Сюй, 10 настай охин, найман настай хүү гээд хоёр хүүхэдтэй аж. Түүний хуучин нөхөр нь хүртэл цахим хуудасныхаа зургийг хар болгож, гашуудлаа илэрхийлж байна хэмээн хүмүүс мэдээлээд байгаа юм.
Б.НОМТ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
She didn't deserve to die 🙁