Нийгэм мэдээ

₮28.6 тэрбумын зураг төсөлтэй гүүрний тендерт БНХАУ, БНСУ-ын 2, Монгол 6 компани үнийн санал ирүүлэв

Түгжрэлийг бууруулна хэмээн төлөвлөж буй нэгэн ажил бол Туул голын дээгүүр тавигдах ган татлагат гүүрэн байгууламж.

Үүний зураг төслийг 28.6 тэрбумаар хийлгэхээр төлөвлөж, тендер зарласан үеэс эхлэн бид мэдээлж буй. Анх зарлахдаа уг тендертэй холбоотой ТЭЗҮ-ийн мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршаагүй, зөвхөн ажлын даалгаврыг дурдсан байсан. Харин хэсэг хугацааны дараа тухайн тендерийн мэдээллийг устгаж, дахин шинэчлэгдсэн байдаг.

Улмаар “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хүрхрээн ам хүртэл/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээг авна" хэмээсэн юм.

ТЭЗҮ-г тодруулан харвал урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 28.6 тэрбумаар хийлгэнэ. Харин 2.8 их наядаар барилга угсралтаас ашиглалтад орох хүртэлх ажлыг хийлгэнэ гэж төлөвлөсөн байдаг.

Уг тендерийн материал хүлээн авах хугацаа энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр дууссан бөгөөд дараах найман байгууллагаас 18.4-20.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна.

Оролцсон байгууллагуудын мэдээллийг нягтлан хүргэж байна.

1. Guangzhou Metro Design & Research Institute Co Ltd -19.9 тэрбум төгрөгийн үнийн санал явуулсан байна. Уг компани Монгол Улсын хөрөнгө оруулалттай, үйл ажиллагааны чиглэл нь дизайн. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-11-13/-нд бүртгүүлсэн байна.

Тус компанийн хувьд 2024 онд Хөнгөн төмөр замын тээвэр /LRT/ төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гэх хоёр тендерт үнийн санал явуулсан хэдий ч шалгараагүй байна.

2. Yooshin Engineering Corporation - 18.4 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Өмнөд Солонгос улсаас хөрөнгө оруулалттай, үйл ажиллагааны чиглэлийн хувьд Төмөр замын зураг төсөл, зохиох, боловсруулах. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2022-10-13/-нд бүртгүүлсэн байна.

Бүртгүүлсэн цагаасаа хойш хоёр дахь тендерт үнийн санал явуулж буйн энэ аж. Өмнө нь 2023 онд Тавантолгой төмөр замаас зарласан Хил холболтын төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн зураг төсөл боловсруулах тендерт үнийн санал явуулсан ч хасагдсан байна.

3. SOOSUNG ENGINEERING CO., LTD. - 20.2 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Хөрөнгө оруулалт: Монгол, үйл ажиллагааны чиглэл нь инженерийн зөвлөх үйлчилгээ. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2022-10-21/-нд бүртгүүлсэн байна.

Хоёрдох удаагаа тендерт үнийн санал хүрүүлж байгаа бөгөөд өмнө нь 2024 онд Бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ тендерт оролцох санал хүрүүлэн хасагдаж байжээ.

4. CHANGSHA PLANNING & DESIGN INSTITUTE CO.,LTD. - 20.5 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд Улаанбаатар хотод интернэт телефоны үйлчилгээ, интернэтийн станц. Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны системд /2024-12-05/-д бүртгүүлсэн.

Өмнө нь ямар нэгэн тендерт оролцож байсан туршлага байхгүй.

5. Хятадын Хотын Инженерийн Хойд Хятадын Зураг төсөл, судалгааны хүрээлэн -20.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Монголын хөрөнгө оруулалттай, үйл ажиллагааны чиглэл нь барилгын зураг төсөл. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны системд / 2024-12-05/-д бүртгүүлсэн.

Өмнө нь Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв тендерт үнийн санал хүргүүлсэн ч хасагдсан. Өөр ямар нэгэн тендерт оролцож байгаагүй.

6. АО "Институт Гипростроймост-Санкт-Петербург" - 20.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Монголын хөрөнгө оруулалттай, Зам гүүрний зураг төсөл, шинжилгээ судалгаа, барилгын төсөв гэх үйл ажиллагааны чиглэлтэй. /2024-12-01/-нд Төрийн худалдан авах ажиллагааны системд бүртгүүлсэн байна.

2024 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв тендерт үнийн санал ирүүлсэн ч хасагдсан.

7. Poly Changda Engineering Co Ltd - 19.3 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Хятадын хөрөнгө оруулалттай, Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-11-09/-нд бүртгүүлсэн байна.

Тухайн компанийн хувьд өнгөрөгч онд Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, НЗДТГ-аас зарласан "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал явуулсан хэдий ч шалгараагүй. Харин энэ онд дээрх тендерээс гадна 1.9 их наядаар барих "Туулын хурдны зам"-ын тендерт үнийн санал хүргүүлсэн, хариугаа хүлээж байна.

8. Dohwa Engineering Co., Ltd. - 18.4 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь Инженерийн зөвлөх үйлчилгээ. Төрийн худалдан авах ажиллагааны системд /2024-03-13/-нд бүртгүүлсэн.

2024 онд хоёр тендерт оролцож нэгд нь буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн зөвлөх үйлчилгээ тендерт 145.9 тэрбумын үнийг санал болгож шалгарсан байна. Харин Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв тендерт үнийн санал ирүүлэн бүдэрч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аагий
Аагий
4 сар 7, 2025 10:58

Тендерийн бичиг баримтад Монголын мэргэжлийн гүйцэтгэгчийн оролцоог гадны оролцогчийн нөхцөл шаардлагад яаж тусгасан юм бол ... бид чинь гадны ажилчдыг ажлын байраар хангах төсөвтөй улс мөн билүү... Энэ хотын дарга дандаа л дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дор үзэж чадахгүй гэж басамжилж ГАДНЫНХАН ШҮДДЭГ болжээ ... харь улсын гөлөг шиг... цаашдаа энэ гааныхаа хийлгэж ц�##�инжуулж байгаа иргэдийн татварын хөрөнгө зээлийг бид төлж, хаяж яваахаар нь хэн арчилж хамга�##�ах засвар үйлчилгээг нь яаж хийх юм болоо...
Гадныхаар эзэн мэт аашилж хийлгэж нэр төр, ашиг хонжоо хувьдаа олох ч амархан л уг нь
даа...

Судлаач иргэн
Судлаач иргэн
4 сар 7, 2025 11:54

Хийгээд байх хэрэгтэй..бүтээнэ байгуул�##�т сайхан шүү...харин иргэд байгуул�##�гын хашаа нураахаа болио..иргэдийн аюулгүй байд�##�д хашаа маш чух�##� шүү

Иргэн
Иргэн
4 сар 7, 2025 11:56

Амжилт хүсэе!!! Автомашины номерын хязгаарл�##�таа хэцээ ч зогсоож болохгүй шүү!!! Хичнээн сайхан гүүр тавиаад автомашины тоо нэмэгдсэн тохиолдолд үр дүнгүй ажил болно!!!

зочин
зочин
4 сар 7, 2025 12:40

заав�##� хүрхэрээ хүртэл тавих нь ямар ач холбогдолтой юм бол доо, иргэдээсээ сан�##� аваагүй ш дээ

1988-1990 оны Зүүнбаянд алба хаасан цэрэг
1988-1990 оны Зүүнбаянд алба хаасан цэрэг
4 сар 7, 2025 13:53

Иргэн: Солонгос нь зүгээр болов уу.

Зочин
Зочин
4 сар 7, 2025 15:00

Зөвхөн зураг төсөлд ийм их мөнгө цацаад яг хэдээр хийх юм болдоо татвар төлөгчдийн мөнгийг арай л хайр гамгүй ш.а.аж байгаа юм бишүү
Хэд нь нямбаатарын багийнхны х.а.лааснд орж байнаа....п.и.з.да

Зочин
Зочин
4 сар 8, 2025 21:36
Reply to  Зочин

Чи хямдхан үнээр хийгээд өгчихдөг бол болж л бна

Зочин
Зочин
4 сар 7, 2025 15:35

hiiih HIIIH HEREGTEI ENE BAITU=GAI HIIINEEE HIIIH YOSTOI

Chantsaa
Chantsaa
4 сар 7, 2025 20:58

Bugd l tendert zoriulj neesen company yumuudaa iim gazruudiiv tendert ursulduulmeergui l bgaa yum. Hiisen buteesen zuiltei, chaddag gazraar ni l hiilgeh heregtei

Зочин
Зочин
4 сар 8, 2025 08:48

Болж л байна ш дээ. Ажил хий

Зочин
Зочин
4 сар 8, 2025 16:05

Чанартай олигтойхон сайхан зүйл хийгээрэй

инженер
инженер
4 сар 8, 2025 16:19

Солонгосууд ёстой худлаа шүү! Монголд олигтой пм хийсэн түүх байхгүй.

Shudarga shuugch
Shudarga shuugch
4 сар 8, 2025 17:55

Ard tumen japan ulsin chadvarlag injeneruder buteen bguulalt hiilgehiig husej bna hyatad mongolchuudar hiilguulmergui bna

Hunnu
Hunnu
4 сар 8, 2025 21:26

Hog novshiin orosuud end bas tuuj yavna

Зочин
Зочин
4 сар 8, 2025 21:33

Хятадаар хийлгсэн нь дэр чанартай хурдан хийж чадна монголчууд бол дэмийшүү бөөн хулгайчид аягүй бол хэзээч босохгүй домог болон үлдэнэ

Hytad ah nara mongolchuud demjine
Hytad ah nara mongolchuud demjine
4 сар 8, 2025 23:17

Hytadiin kompani hamgiin naidvartai bas chanartai busad nj hudlaa shuu

тоншуул
тоншуул
4 сар 9, 2025 05:47

Гүүрээр гараад цаашаа ГАНЦ Замаар чихэрлэгээр ТҮГЖРЭЛ БУУРАХ ????

тоншуул
тоншуул
4 сар 9, 2025 05:51

ЭНХ ТАЙВНЫ ГҮҮРИЙГ ХЯТАД барьсан.СОЛОНГОС говьд ЭЛС ОВООЛСОН гэж сонссон.Гэвч хэн илүү АВИЛГАДСАН НЬ ш�##�гарах байх даа.

Зочин
Зочин
4 сар 9, 2025 07:04

Зам гүүрийг гаднынхнаас хийлгэмээр ! Манайх муу хийнэ !

Цогт-Эрдэнэ Мөнхбат
Цогт-Эрдэнэ Мөнхбат
4 сар 9, 2025 09:18

Монгол компани нэгч байхгүй бншдэ

Констуктор
Констуктор
4 сар 18, 2025 20:57

Усан замын хөлөг зорчидог том гол мөрөн дээр хийдэг шийдэл шүүдээ! Хуурай шахуу газар арай хямд шийдэл баймаар байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button