Нийгэм мэдээ

"Шинэ Мөрөн" худалдааны төвийг дахин барьж, хохирсон иргэдээс эхний 6 сарын түрээс авахгүй"

Энэ сарын 14-нд Хөвсгөл аймгийн "Шинэ Мөрөн" худалдааны төвд томоохон хэмжээний гал гарсан. Тус худалдааны төвд 260 иргэн бизнес эрхэлдэг юм.

Гал гарсны дараа аймгийн удирдлагууд, хохирлын тоо хэмжээг барагдуулах талаараа мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор галын хохирлыг тогтоох, барагдуулах ажил хэрхэн явагдаж байгаа тухайн Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатараас тодрууллаа.

Тэрбээр, "Одоогоор галын дүгнэлт болон нийт иргэдийн хохирлын тоо хэмжээг гаргахаар ажиллаж байна. Мөн галд өртсөн барилгын суурин дээр дахин худалдаа, үйлчилгээний төв барих төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар тооцоолсон. Худалдааны төвийг дахин барьж байж л иргэдээ ажилтай, орлоготой болно. Гэнэтийн байдлаар бизнесээсээ асар их хохирол амссан хүмүүсийг шинэ худалдааны төвд эхний зургаан сар түрээсгүй байлгана гэж бодож байна" гэлээ.

Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар дараах шийдвэрүүд гарсан байна.

  • Түрээслэгчдийг 10-р сарын 01 хүртэл БТСГ-ын зааланд худалдаа эрхлэх боломжоор хангах
  • Хохирлоос үүдэлтэй ажилгүй болж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах улирлын шинжтэй ажлын байрыг бий болгоход анхааран ажиллах аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button