Нийгэм мэдээ

Я.Цэвэл, Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт "Тээршээх, хэншүү" гэж бичдэг

Цахим сүлжээнд "Тээршээх, хэншүү гэх үгсийг өөрчилж, бичсэн байна" гэж олон нийт эсэргүүцлээ илэрхийлээд байна.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Я.Цэвэлийн "Ногоон толь" болон 1983 оны Ц.Дамдинсүрэн Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь" бичгээс нягталж үзэв.

Зөв бичих дүрмийн талаарх дээрх ном, товхимлуудад "Тээршээх, хэншүү" гэж бичиж, тэмдэглэж үлдээжээ.

  • Тээршээх-  Тээр дараа болгож үзэх, ад үзэх, бэрхшээх - Энэ бүхэнд хүний хөлд дарагдаж байна гэж санах ч үгүй, тэр энэ ирлээ дэлгэрэнгүй... Д.Батбаяр. Цахилж яваа гөрөөс., тээршээж үзэх (түвэгшээх, ад үзэх), тээршээж хойш тавихаар тэвчиж урдаа барь [зүйр цэцэн үг] (түвэгшээгээд ажлаас зугтаад байвал юу ч бүтэхгүй, ажлыг зоригтой барьж аваад хий гэсэн санаа).
  • Хэншүү- Мах тосны зүйлийг шарах, үслэг зүйлийг хуйхлах, түлснээс гарах үнэр, хярвас: хэншүү үнэртэх (хуйхалсан, түлсэн юмны үнэр гарах), хэншүү тавих (хэншүү гаргах), дайны хэншүү (а. Дарийн утаа; б. [шилжсэн] Дайны хор уршиг) - Нуувчинд ирж сүйдсэн морь хүний хүүр овоорон, энд тэндгүй утаа баагин, дайны хэншүү ханхална. Н.Батбаяр. Өндөрт хатгасан туг., хэншүү хярвас [хоршоо] (мах, тос, арьс ноосны шарсан, шатсан үнэр), утаа хэншүү [хоршоо] (униар хярвас) - Хэншүүний үнэрээр, хэнгэргийн дуунаар ..

Мөн энэ талаар БШУ-аас тодруулахад, "Монгол хэл Ц.Дамдинсүрэн гуайн дүрмээрээ л явж байгаа. Зөв бичих дүрмийн журамласан толь гэж бий. Түүнийг баримталж телевизийн нэвтрүүлэг хийгдээд байгаа юм билээ. Дүрэм огт өөрчлөгдөөгүй ээ” гэсэн мэдээллийг бидэнд өгөв.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эртний юм болгон зөв гэсэн үг биш баймаар юм. Хэлж ярьж дуудаж заншсанаар нь хиншүү, тээршаах гэж нэрлэж дүрэм өөрчилж болдоггүй юм уу. Шээх гэдгийг нь зөвшөөрөөд шаах гэдгийг нь тойруулаад байдаг нь коммунистуудын үйлдэл биз.

Зочин
Зочин

хэншүү гэж бичнэ

Зочин
Зочин

Хэншүү биш хиншүү гэж бичнэ тээршаах гэж бичнэ яагаад гэвэл наад үгнүүд чинь монгол бичигт тэгж бичигддэг юм байнлээ шүү энгийнээр бол яг ингэж бичнэ.

Холбоотой мэдээ

Back to top button