Шүүхийн шийдвэр: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт руу буцааж, ослын шинжээч дахин томилохоор боллоо

Долоон хүний амь нас хохирсон Дүнжингарав худалдааны төвийн урд замд гарсан дэлбэрэлтийн шүүх хурал өнөөдөр /2025.04.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгааг НЭГ ДОРООС хүргэж байна.
НЭМЭЛТ: 16:50
Завсарлагааны дараа шүүх хуралдаан шийдвэрээ танилцууллаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33-р зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт руу буцаахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ дараах нөхцөл байдлыг шалгах шаардлагатай гэж үзлээ.
- Мөрдөн байцаагч шийдвэр гаргаж зарим иргэдийг иргэний хэргийн нэхэмжлэгчээр тогтоосон ч энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэл шаардлагад нийцсэн нотлох баримтыг бүрдүүлсэн эсэхийг бүхэлд нь хянаж үздэг. Зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өмчлөгч бус иргэдийг нэхэмжлэгчээр тодорхойлсон байсныг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулна.
- Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байгаа учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэлээ.
- 207-р байрны улсын комисс хүлээж авахдаа галын аюулгүй байдлыг шалгаж хүлээж авсан эсэхийг тодруулах шаардлагатай хэмээлээ.
НЭМЭЛТ: 16:00
Шүүх хуралдаан үргэлжилж байна. Жилийн өмнө гарсан уг хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолооч Ч.Рэнцэндоржийг яллагдагчаар татсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурор руу буцааж, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах саналтай байгаагаа өнөөдрийн шүүх хурал дээр илэрхийлсэн. Мөн хэрэгт холбогдолгүй гэж тогтоогдсон Ниссан патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг хэрэгт татан шалгах хүсэлтээ гаргасан юм.
Харин прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан бөгөөд өнөөдрийн шүүх хурлын үеэр хэргийг буцаах боломжгүй гэх үндэслэл тайлбарыг прокурорын зүгээс хэлсэн бөгөөд хангалттай нотлох баримттай, хэргийг шүүх рүү шилжүүлэхээс өмнөх 4 сарын хугацаанд уг асуудлаар хандах боломжтой байсан хэмээсэн юм.
Шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулах хүртэл түр завсарлалаа.
НЭМЭЛТ: 15:00
Шүүх хуралдаан үргэлжилж байна. Газ тээвэрлэж явсан Ч.Рэнцэндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү "Шинжээчийн дүгнэлтээр Ч.Рэнцэндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бүх үйлдлээ зөв хийсэн байна гэх дүгнэлт гарсан учраас үүнийг харгалзах ёстой. Том оврын машин давуу эрхтэй. Патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан.
Тэр зам стандартын шаардлага хангаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан шүү. Тиймээс хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй. Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хөдөлшгүй нотлох баримтаар прокурор хэргийг зүйлчилж оруулж ирээгүй мөртлөө дутуу хагас юм хийж орж ирчхээд шүүх рүү шидэж байна. Прокурорууд хуулиа сайн унш" гэв.
Хариуд нь прокурорын зүгээс "Энд мэтгэлцээний нөхцөл байдал явагдахгүй ээ Х.Даваахүү өмгөөлөгчөө. УЕП-ын газарт хянагдаагүй хэргийг та нар дур мэдэж аваад ирчихсэн гэх юм ярилаа. 2024 оны 7 сард уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 4 сарын гаруйн хугацаа өнгөрсний дараа холбогдох гомдол, хүсэлт яагаад гаргаагүй вэ. Яллах дүгнэлт гараад, шүүхэд шилжчихсэн байхад гомдол гаргасан. Агуулгаараа зам тээврийн осол гэж гараагүй гэсэн атлаа эрүүгийн тодорхой заалтуудаар гэмт хэрэг үйлдээгүй гэдэг асуудал яриад байгаа. Ч.Рэнцэндорж нь Монгол Улсын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох дүрэм журмыг зөрцсөн үү гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрвээ нотлох баримтыг шинжлэн судлагдаад гараад ирвэл танай үйлчлүүлэгч цагаадна л биз дээ. Сайн л биз дээ. Прокуроруудын зүгээс цагаадах боломжгүй гэж үзэж байгаа. Зам тээврийн осол мөн гэдгийг нь тогтоочихсон гэчихээд зам тээврийн осол мөн эсэхийг тогтоолгомоор байна гэж яриад байх юм. Прокурорууд энд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм ярьж та прокуроруудын нэр төрд халдлаа. Нотлох баримттай л юм гаргах ёстой" гэв.
НЭМЭЛТ: 12.20 цаг
Дашваанжил ХХК-ийн өмгөөлөгч Мөнхзолбоо: Хэрэг болсон нөхцөл байдлыг үнэн зөв тогтоосон эсэхэд эргэлзэж байна. Мөн иргэний хариуцагч нар дээр анхаарал хандуулаагүй. Хэрэг болсон үед шүүгдэгчээр татагдаад буй хоёр иргэнийг ямар зөрчил гаргасныг зөв зүйл ангиар тогтоогдоогүй. Хэрэв зөв тогтоосон бол өөр этгээд ч гэм буруутай болж мэднэ. Тиймээс хэргийг дахин шалгуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.
НЭМЭЛТ: 11.50 цаг
Энэ үеэр Ч.Рэнцэндоржийн өмгөөлөгч: Тус дэлбэрэлтийн улмаас олон хүний амь нас хохирсонд харамсаж байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч тухайн үед гэрэл дохиогоо өгч хөдөлгөөнд оролцсон. Мөн гал унтраах явцад тоног төхөөрөмж, стандарт хангагдаагүй гэж үзэж буй бөгөөд аюултай ачаа тээвэрлэх стандартыг зөрчөөгүй. Хэрэгт авагдсан үйл баримт, яллагдагчаар татсан зүйл анги манай үйлчлүүлэгчийг илт буруутгаж буй тул хэргийг прокурорын байгууллага руу буцаах санал хүргүүлж байна.
ЭХЛЭЛ: 11.30 цаг
-Дүнжингаравын дэлбэрэлтийн ослын шүүх хурал эхэллээ-
2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд гааз тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван албан хаагч, дөрвөн иргэн амиа алдаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байдаг.
Тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна. Энэ хэрэгт яллагдагчаар “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг татсан гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн билээ.
Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан байдаг.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖАНЖИН СҮХБААТАР БИД ОЛОН ТОГМИДОО АЛДЛАА ЦААД ЭЗДИЙГ НЬ ОЛЬЁО ГЭДЭГ ШИГ ЭНЭ МУУ ЖОЛООЧИЙГ ХУРДАН ЯВ БЫСДА МИНЭЭ ГЭЭД Л АЗАРГАЛААД ЯВУУЛСАН БАЙГААШТ ЭНЭ ДАШВААНЖИЛ ГАЗЫН КОМПАНИД ХАБ БАЙНА УУ? ЯАГААД АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА МАШИНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ БАЙГАА ЮМ.ӨГЛӨӨ ШАЛГАЖ ГАРГАСАН ЮМ УУ? БҮРЭН БУС ТЕХНИК БАЙСАН УУ? ҮГҮЙ ЮУ? ГЭДГИЙГ СУДАЛЖ ҮЗСЭН ЮМ УУ? АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ НОРМ СТАНДАРТ ЭНЭ КОМПАНИД МӨРДӨГДӨЖ БАЙНА УУ? ОЛОН АСУУДЛУУД ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА ЖОЛООЧИЙГ ЯЛЛААД ЯВУУЛЛАА ГЭЖ БОДЬЁ ЦААД ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАХЫН ЭНЭ МУУ ЖОЛООЧ АРАВ ТАВАН ЦААС ОЛОХ ГЭЭЛ ЯВ ГЭСЭН ГАЗАР НЬ ЯВЖ БАЙГАА ШҮҮ.НАСТАЙ ХҮН БАЙНА ЛЭ ХЭРГИЙГ НЬ ЦАГААТГАХ ХЭРЭГТЭЙ АЛБАН ТУШААЛТАН ЭВЭРТЭН ТУУРАЙТНЫГ ХАРИУЦЛАГАД ТАТ ӨМГӨӨЛӨГЧ ЗӨВ ХЭЛЖЭЭ БОЛОХГҮЙ БОЛ БИ ОЧЬЁО БУДАА БОЛГОНО ЗҮГЭЭР
Яагаад патролын жолооч сул ял хзлээхгүй гардаг юм. Цагдаа прокорынхон яагаад тэр патролын жолоочийг хамга�##�аад ялгүй гаргадаг юм. Ямар сонирхолтой шүүлт вэ ард иргэдээ. Үнэн гэж бна уу. Хамгийн буруутай нөхөр бол патролын жолооч хүзүүгүй хүний хүүл гэсэн нөхөр бичлэг дээр санаатай зогсох үйлдэл хийж харагдсан. Гэтэл яагаад ялгүй шүүгдэхгүй бгаа нь маш их сонирхол татаж бнаа. Зөв л шүүл дээ.
Патролын жолооч хааччихав
Энэ жолооч хариуцлагад татагдаж байв�##� цагаан машины жолооч бас татагдах ёстой шүү
Камерын бичлэг дээр хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ? Харин том тэрэгний жолооч хажуу т�##�д байгаа хашааг дайрч ороод зогссон бол ийм их хохирол амсахгүй байсаан.
Эргүй минь голын толь сохор бүс гэдгийг. Мэдэхгүй бол дуугай бай
Эрүүл хүн мөн үү
өөртөө таарсан хариулт
Муу хүзүүгүй хулгайчын өргөмөл хүү гэсэн нэг муу л�##�ар �##�баны жиптэй тэнэж яваад санаатай зогсож, шүргэлцээд л энэ их айхтар осол гарсан шүү дээ. Тэр хүн л хамгийн гол буруутан байх ёстой доо. Монголын шүүх шүүгч нар бүгд хүзүүгүй хулгайчын �######� долоогч нар болохоор үнэн зөв шүүнэ гэж байхгүй л дээ.
Тэгж л таарна.Эцэг эхгүй хүүхдүүдийг өргөж авсан нэртэй бузар хэргийнхээ гар хөл болгож байгаа
Osoliin bichlegiig gadaadiin shinjeecheer shalguul
Энэ жолоочид буруу өгөхөөс гадна өөр машин байсан биз дээ.
Болдог бол гадаадын шинжээч томилуулж дүгнэлт гаргуулб�##� зүгээр байхаа.
За бүр бүдүүлэг байдлаар бодъё , уулзар дээр эргэх явцад автомашинд доголдол, гэмтэл гарч зогссон тохиолдолд арын автомашин дайраад, шүргээд гарч болно гэсэн дүрэм бий билүү!!! Тэр зогссон жипний жолооч гарцаагүй байд�##�д биш хэнэггүй байд�##� гаргаж уулзвар дээр зогссон байв�##� тэр үйлдэлдээ хариуцлага үүрэх байх!!! Ямар ч тохиолдол арын машин тэр тусмаа аюултай арчаатай автомашины жолооч маш хянамгай дүрэм журмаа баримт�##�аж аюултай нөхцөлд зогсоох арга хэмжээ авах ёстой!!! Араас нь дайрч гэмтэх ёсгүй!!! Машин бүдүүлэг болих үйлдэл болсон байдаг!!!
Хар патролын жолооч хаачив аа олон түмнийг арай доромж үзэж бн шүү шүүх прокурорынхоон.
Patrolin joloochig zaaval shuuh hurald oroltsuulah yostoi
Цэрэгийн ангийн машин яг тэнд яах гэж давхар эгнээнд зогсов..яагаад хэрэгт холбогдолгүй болгов..
Уг барилга яагаад г�##�ын машин орох боломжгүй байхад Комисс яагаад хүлээн авав.
Газ урсаж байхад эсрэг т�##�д байсан машинаас г�##� эхэлж гарсан ш�##�тгаан гээд их л асууд�##� байна даа
Энэ жолооч аюулыг мэдмэгцээ хүмүүсийг холдоцгоо, дэлбэрнэ гэсэн бол 7 хүн амиа �##�даа ч уу үгүй ч үү. Өөрөө чимээгүйхэн холдоод явсан нь даанч гомдмоор.
patroliin jolooch deerelhuu handaj bsan baruun daraad tom teregnees holdoj ugsun bol osol garahgui bsan ter iherhej shahaj bgaad hiin hooloinii yumiig gemteej hii aldaj ehelsen yamar ih artai gar ve chamaig olon tumen harj bna ard haatsaalj bgaa humuus ichij amidar
Ослын гол буруутан патролын жолооч яасан.Эби-н хүн болохоор уснаас хуурай гарахдаа гаргуун хужаа
Төрийн цайцан гөлөгнүүдээ!!! Тэр патролын жолоочоо олж наад шүүх хур�##�даа оролцуулаачээ!!!
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Патролын жолоочид хариуцлага тооцоочээ. хамга�##�аад байгаа нь илт байна шүү. Амьдр�##�аа з�##�гуулж яваа иргэд ял үүрүүлээд л дуусгах гээд байгаа юм бишүү.
Элбэгдоржийн хүү гээд цуурх�##� тараад бсан. Адилхан хамт л шүүгдэж дуудах ёстой шдээ. Хөдөлмөрлөж бгаа иргэд болон компани ямар буруутай болчихоов. Энэ байдлаараа элбэгдоржийн хүү гадагшаа гараад зугтсан байх
Потролын жолооч хүнлэг зан гаргаад жаахан зам тавьж өгсөн бол юунд ийм хэрэг гарах вэ. Сүүлийн үед энэ нийгэмд үнэн зүйл гэж нэгч байхгүй болжээ. Хөрөнгөтний нийгэм гэж араггүй л үүнийг хэлэх байхдаа!!!!!
Хэргийн эзэн бол �##�баны тэрэг патрольтой шөнө дөлөөр юү хийж явсан нь тодорхойгүй Мөнхнаран гэгч этгээд . Прокурорт буцааж ахин энэ хүнийг яллагдагчаар татах нь зөв
Зөв. Патролын жолооч хаачив
БХЯ ажилтан патролын жолооч том тэргэнд зай тавьж өгсөн бол ийм байд�##�д хүргэхгүй байхсан. Энэ мөчийг шүүхээс ор тас орхисон нь сонин бна.