НИЙГЭМНийгэм мэдээ

Х.Чингисийг бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх хэрэг ЦЕГ-т бүртгэгдээгүй

Энэ сарын 19-ний өдөр контент бүтээгч Х.Чингис бичлэг хийх нэрийдлээр насанд хүрээгүй охиныг буудалд дуудаж бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж завдан, биеийн эмзэг хэсэгт хүрч байгаа бичлэг, хохирогч охиныг зүй бусаар доромжилсон чат зэрэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Энэ хэрэгт гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй” гэлээ.

Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлд зааснаар: “Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байдаг.

Хэрвээ контент бүтээгч Х.Чингист гомдол санал ирвэл, дээрх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:21

Заваан хүүрнүүд

Back to top button