Гадаад мэдээДЭЛХИЙ

Испани, Португалд тог тасарсны улмаас олон тэрбум ам.долларын алдагдал учирна

Даваа гарагт /2025.04.28/ Иберийн хойгт тог тасарсны улмаас Испани, Португалд олон сая хүн цахилгаан энергигүй болсон. Энэ нь хоёр улсын түүхэнд үзэгдээгүй хамгийн өргөн цар хүрээг хамарсан цахилгаан энерги тасралт байв. Испанийн цахилгаан энергийн оператор “REE” мягмар гарагт /2025.04.29/ мэдэгдэл хийхдээ цахим халдлагын улмаас тог тасарсан гэх таамаглалыг үгүйсгэсэн байна. Харин тус улсын дээд шүүх Испанийн энергийн дэд бүтцэд террорист халдлага болсон эсэхийг шалгана гэжээ.

Цахилгаан энерги тасарсны улмаас олон зуун сая ам.долларын алдагдал учирсан байна. Испанийн “CEOE” компани тооцоолсноор тог тасарсан нь Испанийн ДНБ-ийг 1.6 тэрбум ам.доллар буюу 0.1 хувиар бууруулна. Тус компани мэдэгдсэнээр газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа бүрэн сэргээхэд долоо хоног эсвэл түүнээс дээш хугацаа шаардагдаж магадгүй гэсэн юм.

Испани бол Европын сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Даваа гарагт тог тасарсны дараа нар, салхинаас гаргаж авдаг энергийн тогтворгүй байдлын талаар маргаан дэгджээ. Хөрөнгө оруулалтын банк “RBC” мэдэгдэл хийхдээ тог тасарсны улмаас 2.25-4.5 тэрбум ам.долларын хохирол учирч магадгүй гэсэн юм. Мөн тус банк Испанийн засгийн газар нь зай хураагуурын систем багатай, нарны энергиэс хамааралтай дэд бүтцэдээ хэт сэтгэл амар байсан гэж буруушаасан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button