Нийгэм мэдээ

Хоргодох зүйл алга, гэхдээ шалтгаангүйгээр халсан тул Т.Мөнхсайханыг шүүхэд өгнө

Н.Эрдэнэхүү ХСҮТ-ийн захирлын ажлаа өгч байгаа агуулгаар бид мэдээлсээр буй. Тэрбээр гэнэт халагдах болсон шалтгаанаа тайлбарлаж дараах мэдээллийг хэвлэлд өглөө.

"Хөдөлмөрийн хуулиараа сахилгын шийтгэл, гэмт хэрэг хийгээгүй хүнийг ажлаас чөлөөлөх бол хамгийн багадаа нэг сарын өмнө хэлдэг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хамгийн сайнаараа багаа удирдаж, хамтарч ажилласан ч ямар ч гэмт хэрэг, сахилгын шийтгэлгүй байхад гэнэт шалтгаангүйгээр чөлөөллөө.

Тиймээс шүүхэд хандах нь тодорхой боллоо. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Т.Мөнхсайхан сайд өрөөндөө дуудсан, өөрийнх нь хүссэн зүйлийг биелүүлээгүй учраас л намайг чөлөөлж байгаа гэж ойлголоо.

Манай ХСҮТ дээр явагдсан тендерт би оролцох эрхгүй, холбоотой хүн танихгүй. Төсвийг ерөнхийлөн захирагч Т.Мөнхсайханы мэддэг агуулга шүү дээ.

Т.Мөнхсайхан сайдыг оюутан байхаас нь хойш танина. Нэгэнт ажлаа өгч байгаа болохоор нэг зүйл хэлье, ажлаа сайн хийдэг хүмүүсийг цааш түлхэх биш ажлыг нь л хийлгээсэй гэж боддог.

Надад хорогдох зүйл алга. Хийгээгүй олон зүйл байна, эрүүл мэндийн асуудал ч бий. Би дарга байгаагүй, боол шиг зүтгэсэн. Ажилчиддаа баярлалаа. Цонхгүй, хаалга нь онгорхой өрөөнд хагалгаа хийдэг байсан. Тэр байдлыг өөрчилж чадсан. Эмч нарын цалин ч өссөн. 8 сая төгрөгийн амралтын мөнгө авдаг болсон.

Надаас өө, шалтаг олоод ажлаас халах санаа Т.Мөнхсайхан хүнд байсан. Илт мэдэгдэж байсан л даа. Тэр нь биеллээ. Одоо Н.Эрдэнэхүү гэх хүн энэ албан тушаалаас явсан болохоор энэ эмнэлэг улам сайхан болно гэдэгт итгэж байна аа" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Мөнхсайхан гэж ажлаа хийж чадахгүй байж мөн их сагсалзах юмаа. Хэнээр гул бариад байдаг юм бол доо. Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй гэх юм. Монголын эмч сувилагч нар гэж ямар ноомой хүмүүс бэ. Наад сагсуу нөхрөө хөөгөөд явуулаач

Наран
Наран

Ерөнхийлөгчийн зөвлөх байл уу ихээхэн монгол үгээр оодрох ч дээ сайн бишдээ баян айлын хүү өалаг тарихд л явах юм эрүүлийг хамгаалах салбар Схрангэрэл та нарын мөнгө угаадаг газар биш ээ ухаалаг хүн бол ингэж ажилоахгүй ээ өдөлмөрийн хуульд юу гэж заасныг мэдэх үү

Зочинbayar
Зочинbayar

Za bolson baina Bay

Хаха
Хаха

Төрөөс томилдог албан тушаалд заавал шүүхдэх хэрэгтэй байдаг юм байхдаа

Зочин
Зочин
Reply to  Хаха

Сэтгэл нь хорогдоод явж чадахгүй бна штээ

Л.Олзвойбаатар
Л.Олзвойбаатар

Таныг сайн ойлголоо. Дараагийн ажлаа бод доо. Амжилт

Зочин
Зочин

Чинбүрэнгийн хүн гэдгээр нь халчих шиг боллоодоо

Зочин
Зочин

ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫГ НЬ БИ УДАХГҮЙ АВЧИХНАА ТОГТМОЛЫН ВАНТ УЛСЫГ ААЖМААР ДЭС ДАРААЛАЛТАЙ НУРААНА МАХНЫ ХУДАЛДАГЧ АВГАЙЧУУЛ ЭЗНИЙХЭЭ НЭРИЙГ ХЭЛЭХЭЭР БАНДААШИНДАА ШЭЭСЭЭ ДУСАГНУУЛААД ДААВУУ БАРИАД ЖОРЛОН ГҮЙЧДЭГ ЮМ БИЛЭЭ ТҮРЭЭС АЙМААР ӨНДӨР ИХ ДАРАМТТАЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ЧАМД ГЭЖ ХЭЛЭХЭД.ЧИНБҮРЭН ГИШҮҮНТЭЙ НЭГД ТЭР БАС ЭНЭ МӨНХСАЙХАНЫГ ДЭМИЙ ХУДЛАА СҮРЖИН ГАР ГЭДГИЙГ МЭДСЭН БАЙНА ЛЭ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧИГДСӨН ЧИ ПЯЛДАГДАЖ САЙДАА ГАДАА САЛХИЛААД БАЙНА САЛХИЛЖ Л БАЙГ УУ? ГЭЖ ХЭЛСЭНГҮЙ ПАЛЬТОГ НЬ ӨМСГӨЖ АЛХСАН ГАЗРААС НЬ АДИС АВЧ НЭХСЭН МӨНГӨ БОЛГОНЫГ НЬ ӨГСӨН БОЛ ЧИ ОДОО ГӨЛӨГ БОЛЦОН БАЙГААШТ.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫХАН ЭНЭ САЙДАА ЗОХИЦУУЛ АЙМШИГТ ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ШИНЖТЭЙ ШҮҮ ӨВДӨГ ҮЕ МӨЧӨӨ ХАГАЛААЛ ЯВЖ БАЙХГҮЙ ЯАСЫН

Зочин
Зочин

ЭМЯ эмийн татвар нэхэх эрх үүрэгтэй юу? Авилга нэхсэн гэсэн үг үү

Зочин
Зочин

Сайн л ажиллаж байсан ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Кк харин ёстой дарангуйлагч байсан штэ

123
123

Энэ мөнхсайхан гэгч зайлаасай.
Яг мэргэжлийн эмч мөн юм уу? Ямар ч удирдах манлайлах санаачлах шийдвэрлэх чадамжгүй л нөхөр байна. Данхдаа таарсан амьтан

Эмээ
Эмээ

Зөв хүн байж болноо яагаад энэ эмч сайн шудрага байсан байх тэгээл сольж байнаа буруу шүү улсаан хөгжүүл

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин
Reply to  Зочин

Буруу, өөрөө ч гэсэн хууль бусаар л томилогдсоноо мартсан уу

Холбоотой мэдээ

Back to top button