УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" камержуулалт, цахилгааны ажлаа ₮284 саяар хийлгэнэ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 284 сая төгрөгөөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил хийлгэх тухай тендер зарласан байна.

Хийгдэх ажлыг тодруулбал, Бохирын танкуудыг солих, 0.4 кВт-ын цахилгаан шугамын засвар шинэчлэлтийн ажил, хяналтын камер суурилуулах Ашиглагч, захиалагчийн хамт газар дээр нь очиж үзэж холбогдох хүмүүстэй зөвшилцөж, төсөвт өртөгт багтах хэмжээгээр ажлын зураг төсвийг боловсруулна хэмээжээ.

Тендерт тусгагдсан нийт өртөг болох 284 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ ондоо санхүүжүүлнэ хэмээсэн байна. Материал хүлээн авах хугацаа ирэх сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар өнгөрөгч есдүгээр сараас Мисс Ё.Нямжав томилогдон ажиллаж байгаа билээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 14:51

Жинхэнэ 4 эцгийн 4 хүүхэдтэй, МАН-н нийтийн нойл болж байсан цуутай яашка даа энэ Нямжав

Холбоотой мэдээ

Back to top button