УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Алтан баримал, эд өлгийн олон үзвэртэй Чингис хаан Үндэсний музейг ₮80 саяар даатгана

Чингис хаан Үндэсний музей 80 сая төгрөгөөр музейн барилга, байгууламжуудын даатгалын үйлчилгээ авах тухай тендер зарласан байна.

  • Чингис хаан Үндэсний музейн барилга нь 62 тэрбум
  • “Их хуралдай” цогцолборын барилга байгууламж нь 7.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй юм байна.

Чингис хаан Үндэсний музей нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлдэг байна.

Тендерт тусгагдсан өртгийг Чингис хаан музей өөрийн хөрөнгөөсөө энэ онд санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button