УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Чимгээ тэрбум төгрөгийн нөхөн олговор авч, гадаадаар явсан уу

Т.Чимгээ нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор авч, БНХАУ-аар зугаалаад ирсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Одоогоос яг нэг жилийн өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг барагдуулж, нэр хүндийг сэргээх ажлын хэсэг байгуулагдаж байв. 2024 оны дөрөвдүгээр сард тус ажлын хэсгийг өнөөгийн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо ахалсан билээ.

Манай редакц гурван долоо хоногийн өмнө Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас утастан тодруулахад тэрбээр "Ямар ч мөнгө аваагүй. Худлаа мэдээлэл явж байна лээ. Бид анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэд хэдэн удаа буцаасан, авч хэлэлцээгүй. Процессын хувьд ийм байгаа. Тийм учраас нөхөн төлбөр авсан гэдэг яриа байхгүй. Т.Чимгээгийн хувььд амьтай голтой л байна. Өрхийн эмнэлэгтээ очиж, эм бичүүлж авч байна. Үүнээс хэтрэхгүй. Айж цочдог, зүрхний үйл ажиллагаа маш муу байгаа" хэмээж байсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Солонгоо "Иргэн Т.Чимгээ хохиролдоо ₮48 тэрбумыг нэхэмжилсэн. Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай" хэмээн ярьж байв. 

/2024.11.20/-нд Төрийн ордонд болсон “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд Т.Чимгээ өөрийн биеэр ирж оролцох үеэрээ "Би төрөөс хүмүүсийн яриад байгаа шиг 48, 80 тэрбум төгрөг нэхэмжлээгүй" хэмээн хэлж байсан юм.

У.УЯН


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдоржтон нар үнэхээрийн хохироосон бол нөхөн олговор байтугай л харах нь зөв.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуурамч эрэн сурвалжлах зургаас өөр ямар баталгаа чамд хэрэгтэй ? Гол нь Элбэгдорж яагаад ерөнхийлөгчөөсөө буухаас өмнө энэ хэргийг хааж амар сайханд нь жаргуулж хэдэн хүнийг гүтгээд шоронд хийгээд сууя гэж бодох болов ?

Зочин
Зочин

Хэрэв тэгсэн бол САЙН БИЗ ДЭЭ ЮУ НЬ БОЛОХГҮЙ ЮМ БЭ ..АЙМШИГТАЙ ЗОВОО БИЗ ДЭЭ ӨӨР ЯАХЫН БЭ ЭНЭ ХҮН

Зочин
Зочин

Tanai ter neg baliar setguulch emgen uheeseu

Зочин
Зочин

Завхарсан луйварчин төр нэхсэн 10 тэрбумыг нь өгөх ёстой.Дээр нь Элбэгдорж Хурц нараас 50 тэрбумыг гаргуулж Чимгээ болон Содномдаржаад хувааж өг.

Зочин
Зочин

Онц бичих юмгүй бол Уянд ийм юм бичих шаардлага байхгүй байж !

Ш.О
Ш.О

АЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГ МӨН !

Боль доо
Боль доо

Төр биш шүү дээ хэн эрүүдэн шүүж албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж тушаал гаргасан биелүүлсэн бэ

Зочин
Зочин

Наад хүнээ амар тайван байлга даа ! Чамд ямар хамаатай.

Зочин
Зочин

Чимгээ Содномдаржаа, Нас бардаг Энхбат гэж европоос хулгайлагдсан хүний ар гэр бүгд сэтгэл санааны хохирлоо нэхэх хэрэгтэй. Гэхдээ сайн өмгөөлөгчид авч суда лж байж бодож байж хийх хэрэгтэй. та нар ямар ч буруугүй хэр нь амьдра л нэр төрөөрөө хэзээ ч арилахгүй хохироод өнгөрч болохгүй. Зоригтой байх хэрэгтэй. Аймаар га лзуу өөртөө итгэлтэй чада лтай өмгөөлөгч олж аваад нэх !

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Цуст а луурчин

Иргэн
Иргэн

МОНГОЛЫН ТӨР НӨХӨН ОЛГОВОР ӨГӨӨЧЭЭ ЭЛБЭГДОРЖ ХУРЦ ЭРДЭНЭБАТ ГУРВЫН ТОЛГОЙГ ЦАРАН ДЭЭР ТАВИАД 100 ТЭРБУМЫГ ӨГӨӨЧЭЭ.ЭНЭ ЧИМГЭЭ АВГАЙ ҮНЭН ДҮФ ЮМАА ЮУН 10 ТЭРБУМ ТҮҮНЭЭС ИЛҮҮ БАЙХ ЁСТОЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОХИРСОН САЙХАН ОХИНЫГ ЧИНЬ ЭЛБЭГ ХУРЦ ЭРДЭНЭБАТ 3 АЛАА БИЗ ДЭЭ? БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГ МААНАГ ЭРГҮҮ АВГАЙД ЗӨВЛӨӨД ӨГӨХ ХҮН АЛГА УУ?БИ Л ОЧИХООС НАДАД ХАРИН ХУВЬ ӨГӨӨРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button