Өнөөдрийн сэдэв: П.Батчулуун эмч гашуун кэйсээр цагаан мөр татуулав

Их олон талцал, хэрүүлийн ард монголчуудын чихнээ таатай, эерэг мэдээллүүд сонсогдсоор байна. Өчигдөр уран бүтээлчийн ухаан, авьяас шингэсэн Дархан аварга Ж.Мөнхбатын хөшөө сүндэрлэж, Хакүхо М.Даваажаргал нулимс унагасан нь монгол түмний үндэсний бахархлынх нь нэгээхэн сэжмийг асааж өгсөн.
Өнөөдөр ч эрүүл мэнд, хууль зүй хийгээд мөн л нийгмийн ойлголцлын тухай өргөн салбарт сегментэд нэгэн чухал үйл явдал болж байна. Энэ бол П.Батчулуун эмч цагаадсан явдал.
Улсын дээд шүүхийн шийдвэр хүртэл энэ хүн гэмт бүлэглэл үүсгэж, зохион байгуулалттайгаар бусдын эд эрхтнийг тоносон зүйлчлэлээр буруутгагдан, 2.9 жилийн ял сонсоод хоригдсон. Суурь эрүүл мэндийн шалтгаан нь сүрьеэ туссанаар хүндэрч, цагдагч хамгаалагч нарын хараа хяналт дор хэвтэн эмчлүүлж ч үзлээ.
Өнөөдөр тэр УГТЭ-д эмчлүүлж байхдаа цагаадсан мэдээгээ сонссон байна.
Улсын дээд шүүхийн шүүгч шийдвэр танилцуулахдаа “Эрүүгийн хэргийн шинж байхгүй тул цагаатгалаа” гэдгийг хэлсэн.
Энэ шийдвэр хэд хэдэн зүйлийг маш хүчтэйгээр ойлгуулж, ойлголцлын цагаан зам татуулж байгаа.
Нэгт, эд эрхтэн шилжүүлэх суулгах мэс ажилбарын цаадах олон төрлийн, тус тусдаа чиг үүрэг бүхий баг хамт олны үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын тухай мэдээлэл анхаарлын төвд орсон, ойлгогдсон. Тархины үхэлтэй донор гэж юу юм. Түүнийг яаж тодорхойлж, сонгодог юм. Хэн ар гэртэй нь уулзаж, зөвшөөрлийг хэрхэн авах вэ. Дахиад ямар ямар олон шатлалт үйл ажиллагааны дүнд энэ чухал мэс ажилбар манай оронд нутагшин хөгжиж байгаа вэ гэдгийг сайтар ойлгодог болцгоолоо.
Хоёрт, анх цусны донорын асуудлыг зохицуулах агуулгатай батлагдсан хуулийн суурь дээр дээрх томоохон салбар нэмэлт өөрчлөлтөө орж ирсний үр дагаврыг мэдэрлээ. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагыг дагаж сайжруулах хэрэгцээ нэгэнт бий болоод удсаныг гашуун кэйс баталлаа. Үүний цаана тархины үхэлтэй донор хүлээж буй олон олон хүний бодит амьдрал яригдаж байгаа.
Гуравт, нийгмийн ойлголцол үүсэхэд бүх талуудын үүрэг оролцоо өндөр байдгийг ч харлаа. Нэг талд, сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ хэрхэн нөлөөлөх хүчтэй вэ. Түүнд итгэж хуйларсан ард түмний сэтгэлгээ, хандлага яаж айдаст суурилж, өөрчлөгддөг вэ. Нөгөө талаас бас хоёр шатны шүүхийн шийдвэрийг сэтгүүлч биш шүүгчид гаргасныг ялгаж салгаж ойлгохоо байх хэмжээнд талцан туйлширсныг ч харлаа.
Эцсийн мөчид П.Батчулуун гэдэг эмч өөрийн амьдралаар олон зүйлийн жишээлбэр болон үлдэж байна. Анхнаасаа өршөөл, уучлал хүсэж гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөх агуулгаас татгалзаж, байр суурьдаа үнэнчээр үлдсэн түүний өмгөөлөгч, ар гэрийнхан бахархмаар байв.
Анагаах ухааны ололт амжилтыг нутагшуулъя, нэг ч гэсэн хүний амь нас, амьдралыг аваръя хамгаалъя гэсэн анхны чин эрмэлзэл зөвөөр ойлгогдох, хэрэгжихийн тулд олон салбарын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт чухал юм байна. Харин ийм кэйс цаашид бүү давтагдаасай, олон хүн эртхэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын дүнд үргэлжлүүлэн амьдрах боломжийг олж атгаж байгаасай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүгчдэд нөлөөлөх оролдлогыг нийт 6 удаа гаргаж, хүний эд эрхтэнийг тонон дээрэмддэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хам хэрэг нь илрэх гээд Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг чихээд “ямар ч гэм буруугүй” гэж цагаатгалаа. Энэ улсад ер нь ингэхэд хууль, шүүх засаглал гэж байх хэрэг байна уу? Анхан болон Давж заалдах шатны шүүгч нар ямар ч хууль мэдэхгүй эргүү малууд байсан гэсэн үг үү??? "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн тохиолдол байсан боловч, Дээд шүүх Монгол Улсын хуулийг уландаа гишгэж улныхныг дэндүү дорд үзлээ. Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны хятад, хүний эд эрхтэнийг 10 жил тонон дээрэмдсэн гэмт хэрэгтэн наранд гарлаа!
Case кэйс гэж бичихээ больчих хэл яргалсан юмнууд
Баяр хүргэе
Ene emch hvnii toloo ajillaad heregt oroh esgvi zob shiidjee Hurdan tenhreed abral hvleej bgaa ulsaa emchileeree
Tanid amjilt ervvl enhiig hvsii