СПОРТ

Б.Төгөлдөр мэргэжлийн боксын “Данган” холбооны аварга болов

Монголын боксын үндэсний шигшээ баг, “Ширэн бээлий” клубийн тамирчин Бямбацогтын Төгөлдөр Японы мэргэжлийн боксын “Данган” холбооны аварга болжээ.

Дасгалжуулагч Б.Төрбатын шавь, эрэгтэйчүүдийн 65 кг-д хүч сорьдог тэрбээр аваргын төлөөх тоглолтод Доминиканы тамирчин Владимар Баезтай өрсөлдөв.

Доминикан эр мэргэжлийн дэвжээнд 26 ялж, зургаа ялсан амжилттай, 35 настай.

Тус тоглолтод Б.Төгөлдөр өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялж, “Данган” холбооны аваргын бүс эзэмшихээр болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button