Нийгэм мэдээ

Сургуульдаа ирээгүй, алга болсон 8 настай хүүг оллоо

Өчигдөр /2025-09-15/-нд Баянзүрх дүүргээс найман настай хүүхэд алга болсон талаар бид мэдээлсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11.13 цагт "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сургууль дээрээ хүргүүлсэн 8 настай хүүхдийг 11.00 цагийн орчим хичээлдээ ирээгүй гэж сургуулиас нь мэдэгдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн. Хүүхэд алга болсон талаарх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийт 54 алба хаагч эрэн сурвалжлах чиглэлээр шуурхай ажиллаж, зам маршрутыг тогтоох, хяналтын камерыг шүүх, иргэдээс мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг 23 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу "Тахилтын эцэс"-ээс олж ар гэрт нь хүлээлгэн өглөө" гэх мэдээллийг өглөө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button