Хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
16 болон 32 настай эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь нуусан хэрэг одоогоос жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард гарсан.
Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр зарим мэдээлэл цацагдаж, хэрэгт холбогдогчдын зураг ил болсон юм. Ингэснээр олон нийтийн анхаарлыг дахин татаж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхэд хүлээлт үүсээд байна.
Тэгвэл уг хэрэгт яллагдагчаар татсан Д болон Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025-09-17/-ны 16.00 цагт товложээ.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Холбогдсон хэргийн зүйл ангийн хувьд ЭХТА-ийн 13.2-2.2, 10.1-2.6, 17.3-1, 17.8.1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7-р заалтаар НПГ-с ялласан байна. Урьдчилсан хэлэлцүүлэгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дууссан гэж үзвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.
Бид хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.