УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хилээ хэсэгчлэн ХААНА

Өнөөдөр /2020.01.31/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-г УИХ-ын даргад өргөн барилаа. Уул уурхайгаас гадна таван салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон.Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 15 мянган ам.долларт хүргэхээр тооцоолсон. Манай улс 2025 оноос хойш ажиллах хүчний дутагдалд орох төлөвтэй. Үүнд зориулсан боловсролын хөтөлбөр боловсруулна.

Мөн, чинээлэг дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэнэ. Энэ бүхнийг дагаад төр засгийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэх мэт 2050 он хүртэл Монгол улсын хөгжих арга, аргачлал, төлөвлөгөөг боловсруулсан. Энэ хөтөлбөрийг УИХ-ын чуулганаас гадна байнгын хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Хөгжлийн урт хугацааны бодлогыг 517 баримт бичгийг нэгтгэн боловсруулахад нийт 1500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.

ҮАБЗ-өөр хуралдсан асуудлыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Би хуралд оролцдоггүй. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний барааны тээвэрлэлт хэвээрээ. Харин хилээр иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Энэ асуудлаар одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдах гэж байна. Олон орон халдварын бүсээс иргэдээ татаж байна. Манай улс ч иргэдээ татахаар ажиллаж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button