НИЙГЭМ

Монгол Улс бараа, бүтээгдэхүүний импорт, экспортоо хязгаарлахгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн асуудлаар хил хаах эсэхийг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар (агаарын, төмөр замын, авто замын) хятад болон БНХАУ-аар дамжин ирж буй гадаад иргэдийг манай улс руу нэвтрүүлэхгүй, монголчуудыг гуравдугаар сарын 2 хүртэл урд хөрш рүү зорчихыг хориглов.

БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар монгол иргэдээ хоёрдугаар сарын 6 хүртэл нэвтрүүлнэ, Буянт-Ухаа, Замын-Үүдийн боомтуудаар эх орондоо ирж буй иргэдийг гуравдугаар сарын 2 хүртэл нэвтрүүлэхээр шийдвэрлэв.

Үүний сацуу хилээ хэсэгчлэн хаах боловч бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хязгаарлахгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button