НИЙГЭМУЛС ТӨР

Хот хоорондын замын хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТЫГ СУНГАЛАА

Засгийн газрын хуралдаанаар хот хоорондын замын хөдөлгөөнийг энэ сарын 27 хүртэл хязгаарласан. Улмаар иргэд маргааш өглөөний 08.00 цагт зорчих боломжтой болох байв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэхүү хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгалаа.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Маргааш буюу шинийн дөрвөнд хязгаарлалт дуусангуут иргэд хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү золголтоор явах магадлал их байсан. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнийг Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар батална.

Ажлаасаа чөлөө аваад явсан, хязгаарлалт хийхээс өмнө хөдөө явсан иргэд яах вэ гэх асуулт их ирж байна. Тиймээс тухайн иргэний гэрийнх нь хаягийг хараад Улаанбаатар руу оруулах зохицуулалт оруулна. Олон мянган албан хаагч 24 цагаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс шат шатандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Төрийн шийдвэрээ хүндэтгээрэй гэж уриалъя” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа

Шинжилгээ өгөөд ажилдаа явах нөхцлийг бүрдүүлж өгнө үү

Зочин
Зочин

Хөдөлгөөн хорино гээд байхад нэг л их хурдан шуурхай амжиж, бултах шахам хөдөө явчихаад одоо болохоор юу гээд хот руу орно нтр гээд бгаа юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gutsoo

Ukaa
Ukaa

Tur orshin suudag ajil ger bugd ub.d tend jiremsni hyanaltandaa ortson hun yaah wee. Tgd oron nutgin haygtai

Холбоотой мэдээ

Back to top button