ДЭЛХИЙУЛС ТӨР

Майкл Блумберг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татжээ

Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татжээ.

Тэрээр хэлэхдээ “Би Дональд Трампыг ялахын төлөө гурван сарын өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд орсон. Харин өнөөдөр би зарим шалтгааны улмаас өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Цаашид би дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжинэ” хэмээн мэдэгджээ.

Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах санал хураалт АНУ-ын 14 муж, хотод болжээ. Үүнээс зөвхөн Самаогийн төлөөлөгчид Майкл Блумбергийг дэмжсэн байна. Харин Жо Байден 10 муж улсад 525 төлөөлөгчийн санал авснаар сунгааг тэргүүлжээ.

Майкл Блумберг сонгуулийн сунгаанд зориулж нийт 409 сая ам.доллар зарцуулсан аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button