Нийгмийн

700-1000 жилийн өмнөх үед холбогдох эд өлгийн зүйлийг худалдах гэж байсныг илрүүлжээ

Баян-Өлгий аймгийн иргэн Б МЭ X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох эд өлгийн зүйлийг худалдах зорилготой хадгалж байсныг илрүүлжээ.

Тухайн иргэн баргашун түүх нэрийдлээр суран хөвчтэй, эвэр нум 1 ширхэг, ясан болон төмөр зэвтэй 7 ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж аван улмаар худалдан борлуулах зорилготой хадгалж байсан үйлдлийг аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн мэдээллийн дагуу илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“Түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарна

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь МЭ X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарах талаар Шинжлэх ухааны академийн Архелогийн хүрээлэнгээс дүгнэлт гаргажээ.

Хадны оршуулгын дурсгал нь Монгол улсаас өөр улс оронд ховор тохиолддог бөгөөд хадны оршуулгын дурсгалаас илэрсэн ховор нандин олдворууд нь судалгааны өндөр ач холбогдолтой байдгаас гадна дотоод, гадаадын үзэсгэлэн, музейн үзмэр болоод өсвөр залуу үеийнхэнийг түүх соёлоо танин мэдэхэд, цаашлаад дэлхий олон нийтэд Монголчууд ямархуу уламжлалтай ард түмэн вэ гэх асуултанд итгэлтэйгээр хариулах бодит баримт болохын зэрэгцээ Монголчуудын түүх соёлын судалгааг баяжуулах, тодруулахад чухал хувь нэмэртэй, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас мэдээлдээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-05 10:52

түүхийн ховор үнэт эдлэл олсон иргэнийг төр сайн шагнаж байх хэрэгтэй. 4 -хөн сая төгрөг юу ч биш шүү дээ. Ийм болхоор хил гаргаж зарж борлуулж байна. Амьдр�##�ыг нь өөрчлөх мөнгө өгөх хэрэгтэй. Ингэж байж түүхийн үнэт зүйлс монголд үлдэнэ.

зочин
зочин
2020-03-05 11:36

Улс худ�##�даж авдаг баймаар юм. Хөдөлмөр шингэж олсон байж таарна.

Холбоотой мэдээ

Back to top button