НИЙГЭМ
Зуданд нэрвэгдсэн Их-Уул сумын малчид тусламж хүсэв

Завхан аймгийн Их-Уул сумд аравдугаар сард 27 см цас оржээ. Түүнээс хойш 37 удаа цас орж, одоогоор зузаан нь тал газраа 50-60 см, гуу жалгандаа 90-130 см хүрчээ. Улмаар малаа бэлчээх боломжгүй, тэжээхээс өөр аргагүй болжээ.
Тэжээсээр хүнд үеийг давах боломжгүй болсон тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар нараар дамжуулан тусламж хүсчээ.


Г.ЖАРГАЛ